Нэг нэгнээ нас барсан гэж бодож байсан үеэлүүд 75 жилийн дараа уулзжээ


Э.Цовоо | YOLO.MN
2019-10-01

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр олон олон сэтгэл өвтгөм үйл явдлууд өрнөж, тухайн үед амьдарч байсан ард иргэд маш их зовлон амссан байдаг. Моррис Сана /Morris Sana/ Саймон Майровиз /Simon Mairowitz/ нар энгийн үеэлүүд биш, маш сайн найзууд байсан. Харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайны үед Адольф Гитлерийн удирдаж байсан Нацист Герман, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн Еврейчүүдийг системтэйгээр устгах хөтөлбөр буюу Холокостын үеэр тэд нэг нэгнээ нас барсан гэж бодож, 75 жилийг өнгөрөөжээ. 


Олон жил өнгөрсний эцэст Моррисын зээ охин Саймоны охинтой Фэйсбүүкээр холбогдон, үеэлүүдийг дахин уулзуулах боломжтой болсон байна. Тэд Израйл улсад уулзсан бөгөөд уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, улмаар сая сая хүний сэтгэлийг хөдөлгөөд амжсан байна шүү. 

#Нөхөрлөл #Хайр #Сонин хачин