Хүн аалз Марвелийн кино ертөнцөд эргэн ирлээ!


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-30

Дисней болон Сони компаниуд "Хүн аалз" кино төсөл дээр тохиролцоонд хүрч чадахгүй явсаар Марвелийн кино ертөнцөөс гаргах шийдвэрт хүрээд байсан билээ. Ингэснээр "Хүн аалз" кино төсөл дээр Сони компани дангаараа ажиллах байсан.

Тэгвэл маш олон сая шүтэн бишрэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 2 компани дахин хамтран ажиллахаар боллоо. Тэд өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тохиролцоогоо хийж, Марвел кино студийн захирал Кевин Хүн аалз киноны 3-р ангийг үргэлжлүүлэн найруулна гэдгээ мэдэгдсэн байна. 

Киноны гол дүрийн хувьд “The Avengers: Civil War”-аас хойш Хүн аалзын дүрийг бүтээсэн жүжигчин Том Холланд үргэлжлүүлэн тоглох бөгөөд "Хүн аалз" киноны 3-р ангийг 2021 оны долдугаар сарын 16-нд олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ.
Мөн “Spiderman: Far From Home” киноны хасагдсан хэсгийг Сони компани есдүгээр сарын 28-нд Youtube сувгаараа цацсан бөгөөд онцлох сэтгэгдлүүдээс дурдвал: 

  • "Хүн бүр л "Бурхан минь гэж, Хүн аалз эргэн ирлээ" гэцгээж байна. Надад ч бас сайхан байна."
  • "Ийм хөөрхөн хэсгийг яагаад устгадаг байна аа?"
  • "Хүн аалзыг дахин Марвелийн ертөнцөөс олж харахгүй нь хэчнээн гунигтай вэ? sad ... Өө, түр хүлээгээрэй! laugh "
  • 2017: "Хүн аалз: Гэртээ эргэн ирлээ"
  • 2018: "Хүн аалз: Хүний нутагт" 
  • 2019: "Хүн аалз: Орон гэргүй боллоо"
  • 2021: "Хүн аалз: Эцэст нь гэртээ эргэн ирлээ!"

Юутай ч хэсэг хугацаанд хоёр компаниуд маань зөвшилцөлд хүрэхгүй байсны эцэст учраа олж, үзэгчид бид ч хайртай дүрээ хайртай найруулагчийнхаа кинонд хайртай "universe"-дээ харахаар боллоо!
Та ч мөн киноны хасагдсан хэсгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Эргээд тавтай морил, Хүн аалзаа!

#кино