Математикчид олон улсын олимпиадаас ГАНЗАГА ДҮҮРЭН ирлээ


Сондор | YOLO.MN
2016-07-18

Олон улсын математикийн 57 дахь удаагийн олимпиад энэ сарын 9-16-ны хооронд Хонконг улсад зохиогдож өндөрлөв. Тус олимпиадаас манай Монголын баг 2 мөнгө, 2 хүрэл медаль авч 33-р байрт шалгарсан амжилт гаргаж эх орондоо иржээ. yes

Тодруулбал Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Пүрэв Хүрэл медаль, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч О.Бодрол Мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч Г.Баяржавхлан Мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11-р ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртлээ.




Монголын баг тамирчид нийт 111 орноос 33-р байр эзэллээ. Бүх сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд баяр хүргэе.  smiley

#амжилт #сурагчид