Сормуусны шинэ трэндтэй танилц


Зарим загварын чиг хандлагууд хүний төсөөлшгүй зүйлийг өдөр тутмын хэв маяг болгон шинэчилдэг. Үүнийг нь ч хэрэглэгчид болон олон нийт хүлээж аван даган дууриадаг. Энэ бол трэнд бий болох үйл явц юм. Тэгвэл энэ жил буржгар сормуус трэнд болж олны гайхшрал болон дургүйцэл аль альныг нь хүргэж байна. 
Уг чиг хандлагыг нүүр хувиргагч, инстаграммын алдартан Софи Питерсен анх гаргаж иржээ. Интернет ертөнцөд сонин хачин зүйл тархах маш амархан байдаг. Тэрээр буржгар сормууснаас гадна өөр олон төрлийн дотор эвгүйцүүлэм хувиргалтууд хийж зургаа нийтэлжээ.

Түүний дагагчдаас эхлээд олон хүмүүс энэ чиг хандлагыг үргэлжлүүлэн дуриасаар байгаа юм. Хэрэв танд таалагдахгүй бол заавал трэнд болж буй зүйлсийг дууриах хэрэггүй гэдгийг зөвлөж байна. 

Эх сурвалж: healthyfoodhouse.com

#трэнд