Санаа алдам урт өдрийн дараа орондоо орчихоод, түргэхэн шиг Netflix-ээ гаргаад үзэж суухад хамгийн тохиромжтой цуврал хэмээн нэрлэгддэг “Friends” цуврал олны хүртээл болоод 25 жилийг ардаа үджээ.
Олон үзэгчдийнхээ хайрыг хүртсэн энэхүү цувралын ойн баярыг тохиолдуулан хэд хэдэн онцгой үйл ажиллагаанууд явагдсаны нэг нь цувралын гол дүрийн нэг болох Rachel Green-ий хувцасны загваруудаас санаа авсан 1900 болон 2000-аад оны загвартай хувцасны коллекц гарсан явдал юм.
Жүжигчин Jennifer Aniston-ы дэлгэцнээ амилуулсан Rachel Green-ий дүр одоо ч цэвэрхэн бөгөөд загварлаг хувцаслалтаараа алдартай. Тэгвэл Ralph Lauren-аас онцгойлон гаргаж буй энэхүү “Wear To Work” коллекц савхин өмд болон банзал, мини бөгөөд миди даашинзууд, барын хээтэй цамц, босоо хээтэй хослол зэргийг оруулж буй юм байна.
Коллекцд багтсан хувцаснууд 120 доллараас эхлэн үнэлэгдэж буй бөгөөд удаан хугацаанд өмсөх боломжтой хувцаснууд гаргадаг, нэр хүндтэй брендийн хувьд энэ нь хямд үнэд тооцогдоно хэмээн загварын мэргэжилтнүүд үзэж буй юм.
Загваруудыг “Ralph Lauren”-ы онлайн дэлгүүрээс захиалан авах боломжтой хэдий ч аль хэдийнэ шүүгээндээ буй хувцсаараа бүтээж болох Rachel Green-ий 10 хэв маягийг та бүхэнд хүргэж байна!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх