Аз жаргалаар дүүрэн PEACE-RUN FOR SDG


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-09-23

Мишээлт бүр нь аз жаргалыг дуудах хүүхэд бүрийн инээд цалгисан "PEACE RUN FOR SDG-2019" буюу COLOR RUN арга хэмжээ Монгол улсад маань энэ сарын 21-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 


Уг арга хэмжээний хүрээнд хүүхэд залуучууд энхтайвны гүйлтэнд оролцсон бөгөөд гүйлтийг улам сонирхолтой болгох үүднээс таван өнгийн будаг цацсан. 
Ийнхүү манай сайт оролцсон хүүхэд залуучуудийн сэтгэгдлийг хүргэж байна. 


Сайн байна уу? Намайг Сүнжидмаа гэдэг. Орхон-Уул аймгаас хүрч ирсэн. Арга хэмжээнээс маш гоё гэлээлэг эерэг зүйлүүдийг харж зохион байгуулж буй Монголын Скаутын Холбооныхоо гишүүдээс юм их зүйл сурч мэдсэн. 


Мөнх-Ану гэдэг. Эрх чөлөөний эвент их сайнхан боллоо. Халуун байсан л болохоос бус сэтгэлгдэл их өндөр байна. 
Сайн байна уу? Намайг Халиун гэдэг. PEACE RUN FOR SDG-2019-г зохион байгуулж буй Монголын Скаутын Холбооны гадааад харилцааны ажилтан мөн Messenger of peace-н монгол дахь салбарын ажилтан байна. 

Монголд анх удаа хүүхдүүдийн дунд Color Run зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны маань зорилго нь “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг“ сонирхолтойгоор хүүхдүүдэд хүргэх явдал байсан билээ.  Гүйлтэнд ганц хүүхэд гэлтгүй гэр бүлээрээ зорин хүмүүс ч олон байсан. Энэхүү үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэсэн М-Си-Эс Груп, Содон Фүүдс болон WWF-нд баярласан талархасанаа МСХ-н илэрхийлж байна.
 

Намайг Амирлан гэдэг одоо 5р ангийн сурагч байна. Гүйлт маш их таалагдасан. Будаг цацсан их таалагдсан. Ийм гоё үйл ажиллагааг хүргэсэн МСХ-ныхоо ах эгч нарт маш их баярлалаа. 







#Арга хэмжээ