Солонгос кино урлаг ихээхэн хөгжсөнтэй холбоотойгоор олон ангит кинонууд нь нэгэн хэвийн өс хонзонтой байхаа больсон ба илүү бодит амьдрал талруугаа хүний мэдрэмжид тулгуурлан хийдэг болсон билээ. Тиймээс Солонгос кинонд дуртай уншигчдадаа зориулан нөхөрлөл, найз нөхдийн холбоог харуулсан таван шилдэг киног танилцуулж байна.
5. ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДАГИНА КИМ БОКЖУ (Weightlifting Fairy Kim BokJoo)
Энэхүү кинонд найз нөхдийн гэнэн нөхөрлөл, хайр дурлалыг хөгжилтэйгөөр харуулж өгсөн гэдгээрээ онцлогтой. Кино таныг маш ихээр догдлуулахаас гадна “Ийм найзтай болох юмсан” хэмээх бодол төртөл найзалдаг найзуудын талаар харуулдаг.
4.ЗАЛУУ НАС (Age Of Youth)
Ахлах сургуулиа төгсөөд Их сургуулийн амьдралд хөл тавихад цаанаа л нэг сэтгэл догдлом шүү. Шинэ найз нөхөд, шинэ адал явдалтай учрах ч мөн сэтгэл догдлуулам биш гэж үү? Энэхүү кинонд таван өөр төрлийн зан төрхтэй хэрнээ хоорондоо яг л зохицсон охидын талаар өгүүлэх ба таван охид хамт амьдрахад ямар бэрхшээл, хөгжилтэй зүйлс тохиолддогийг тод томруунаар өгүүлжээ.
3. МИНИЙ АХ (My Ajushhi)
Миний ах хэмээх кино нь маш алдартай ба нас тогтоод жинхэнэ амьдралтай нүүр тулахад хэцүү зүйлс хэрхэн тохиолддогийг харуулснаараа олны талархлыг хүлээгээд амжжээ. Кинонд өгүүлэгдэж буй дүрүүд бүгдээрээ маш чухал ба хэдий бараг үг хэлдэггүй ч чимэг дүр ихтэй нөхөрлөлийг бүрэн утгаар нь харуулж чадсан гэдгээрээ онцлог ажээ. Кино гарсан дариудаа тухайн үеийнхээ драмануудаас үзэгчдийн хувиараа тэргүүлсэн гэнэ.
2. УЧИР НЬ ЭНЭ МИНИЙ АНХНЫ АМЬДРАЛ (Because It’s My First Life)
Гурван залуу, гурван эмэгтэйн амьдралыг өгүүлэх кино нь найз нөхдийн үерхлээс илүү хүний амьдралын талаар илүү өгүүлдэг гэдгээрээ онцлог юм. Гол дүрүүдийн туслах дүрүүдтэй хэрхэн холбогдож байгаа нь ихэд сонирхолтой. Өөрийн үзэх кино жагсаалтдаа заавал оруулаарай.
1. ХАРИУЛААЧ 1988 (Reply 1988)
Бүх цаг үеийн хамгийн шилдэг олон ангит киноны тоонд зүй ёсоор ордог энэхүү кино нь 1988 оны амьдралыг тод томруунаар өгүүлсэн ба анги бүр нь яг л нэг ангит кино шиг маш чанартай хийгдсэн гэдгээрээ онцлогтой. Уг кино нь дээр таван гэр бүлийн амьдралыг өгүүлдэг ба тэдний эцэг эхчүүдүүдийн нөхөрлөл болон хүүхдүүдийн нөхөрлөл амьдралын аз жаргал, уйтгар гунигийг харуулж чадсанаараа онцлог болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх