"Peace run for SDG-2019" буюу Color run арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Есдүгээр сарын 21 буюу дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд уг үйл ажиллагаа нь явагдана.
Үйл ажиллагааг дэмжигч байгууллагууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулах асар байрлуулах ба тэр дундаа манай улсад тулгамдаад буй асуудал түүнтэй холбоотой зорилтыг нийтэд танилцуулах гэж байна.
Арга хэмжээнд зориулж гүйлтийн замыг нийт 5 хэсэгт хуваасан байх бөгөөд тухайн замыг гүйж, алхаж яаж ч туулж болох юм. Эхний 600 метрийг гүйгээд ирсэн хүмүүсийг нэг өнгийн өртөө хүлээж байх бөгөөд бүх хүн рүү зохион байгуулагчид будаг цацна. Энэ байдал үргэлжилсээр бид нийт 5 өнгийн будаг цацуулна. Мөн нийт оролцогчдод зориулсан хөгжөөнт тоглоомууд, урлагийн үзүүлбэрүүд бий. Энх тайвны төлөө тухайн гүйлтийг хийж байгаа болохоор тэмцээн биш юм.
Гэхдээ үйл ажиллагааны төгсгөлд бүгдээрээ будгаараа байлдаж болно.
Хөтөлбөрийн хувьд
Жич: Оролцогчид цагаан подволктой ирэх бөгөөд тухайн өдрөө бүртгүүлээд шууд оролцох боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх