Маараа ft Уянга-н удаан хүлээлгэсэн шинэ дуу цацагдлаа


Д.Нямханд | YOLO.MN
2019-09-20

Солонгос улс дахь албан ёсны анхны Монгол уран бүтээлч – URANUS -ийн дуу мэндэлжээ.

Саяхан Өмнөд Солонгосын К-ПОП ертөнцөд “Signhere” гэх артист шалгаруулах томоохон тэмцээн болсон ба нийт 10 мянга гаруй хүнээс шилдэг 44 хүн шалгарсны дунд Монгол уран бүтээлч Uranus буюу Уянга авьяас чадвараараа шалгарсан.



Энэ шоунд AOMG label – ийн Jaypark, Simondominic, Gray, Codekunst гэх мэт томоохон артист, продюсерууд тоглолтоо тавьсан гэнэ. Харин Маараа Уянга нарын хамтарсан “Чамайг би” нэртэй дуу энэ сарын 19-ны 20:30 минутанд цацагдлаа.

#songs