Оюутан цэргүүд албаа хэрхэн хаасан бэ?


О.Дорж | YOLO.MN
2019-09-16

Эр цэрэгт мордох нь 18 насанд хүрсэн Монгол эр хүн бүрийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Харин оюутан залуусын хувьд цэрэгт явах боломж тэр бүр олдоод байдаггүй. Харин үүнийг цаг хугацааны нөхцөл боломжид нь тулгуурласан оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй жилийг ардаа үдэж, төдий хэмжээний үр дүн гарсан. Наанадаж оюутан цэрэгт яваад ирсэн оюутан зорилготой болсон гэж их сургуулийн багш нар ам сайтай байгаа нь нэгэн үр дүнгийн илрэл.

Цаашлаад эр цэрэгт яваад ирсэн хүн хэзээ ч эх орноосоо урвах үйлдлийг хийхгүй. Энэ нь ирээдүйн эх оронч боловсон хүчийг бэлдэж улсынхаа хөгжилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Ингээд дурдаад байвал нэлээд урт жагсаалт гарах нь ойлгомжтой.

Ингээд та бүхэнд 2019 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай хийсэн дараах ярилцлагыг хүлээн авна уу.

#Оюутан цэрэг