Оддын хувцаслалтыг хөгжилтэйгөөр дууриасан охин Инстаграмд 173 мянган дагагчтай болжээ


Цэцээ | YOLO.MN
2019-09-09

Австралийн дунд сургуулийн есөн настай сурагч охин Райли Дэшвудын алдартнуудын хувцаслалтыг хөгжилтэйгөөр дууриасан зураг одоогоор 173 мянган дагагчтай болгожээ. 

Гэхдээ энэ бол зөвхөн одоогоор шүү дээ.  Рианна, Зендая, Ким Кардашьян,  Майли Сайрус гээд оддын брэндийн хувцсыг энгийн бөгөөд хөгжилтэйгөөр дууриасан зургуудыг тэрээр instagram дахь rileydiary хуудастаа нийтэлдэг байна. Жишээ нь дуучин Ники Минажийн үс засалтыг байцаа, салатны навчаар орлуулсан дууриасан бол дуучин Рианнагийн томдсон хар хүрэмтэй зурагны хажууд хогийн хар уутаар яг адилхан хэлбэртэйгээр хийж өмссөнөөр зэрэгцүүлэн тавьжээ.

Жүжигчин Эмма Стоуны Оскарын шагнал гардуулах ёслол дээр өмссөн Louis Vuitton-ны даашинзыг Райли охин жигнэмэг нааж хийж өмссөн дууриажээ.

Оддын хувцсыг хөгжилтэйгөөр дууриах энэ санааг охин гаргаж харин эцэг эх нь түүн тусалдаг байна.  Инстаграмд одоо оруулж байгаа зургуудаа аав, ээжтэйгээ хамтран амралтын өдрөөр бэлтгэдэг байна. Нэг зураг авч бэлтгэхэд 15-45 минут зарцуулдаг гэнэ.

Инстаграм дээр өнгөрсөн жилээс ийм байдлаар зураг авч оруулж эхэлсэн бол өмнө нь YouTube дээр жүжигчин Шайя Ла Бафуг дууриан бичлэг оруулж байсан тухайгаа охин ярьжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

#fashion