Хятад улс ЖООМЫГ хог хаягдлын эсрэг ашиглаж байна


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-09-07

Хүн төрөлхтний томоохон асуудлын нэг бол яалтчгүй хог хаягдал билээ.  Тэгвэл Хятад улс нэгэн ухаалаг аргаар хог хаягдалтайгаа тэмцэж байна. Энэ нь байгальд сөрөг нөлөө үл авчрах ба энэхүү арга бол жоомнуудаар хог хаядлыг идүүлэх явдал билээ. 


Хогийн цэг дээр хог хаягдлыг төвлөрүүлэхээс илүүтэй жоомнууд хог хаягдлыг идэх нь илүү хурдан бас шинэлэг гэж хятад улс үзсэн юм. Хамгийн сонирхолтой нь жоомнууд бараг "бүхий л төрлийн хог хаягдлыг" иддэг. Ялангуяа хүнээс хамааралтай бүх хаягдлыг иддэг. Хятадын Жинан хотод өдөрт дунджаар жоомнууд 55 тн хог хаягдал идэж байна. 
Хэрвээ жоомнуудыг устгах хэрэгтэй бол яах вэ? 
Томоохон хэмжээний усан цөөрөм байдаг ба энэ нь маш их загастай . Хэрвээ жоомнуудыг устгах хэрэгтэй бол цөөрөм рүү хийн загаснуудыг хооллох юм. 

Хэрвээ жоомнууд үхвэл яах уу? 
Хэрвээ жоомнууд үхвэл, жоомнуудыг ариутган буцалгаж хатаагаад фермийн амьтдыг хооллох юмуу эмнэлгийн үйлчилгээний хүрээнд ашиглаж болох юм. Жишээлбэл, яр, шарх мөн ходоодны хорт хавдрын эсрэг ч ашигладаг аж.  Түүнчлэн эрдэмтэд жоомыг гоо сайхны бараанд мөн үс ургуулах үйлчилгээнд хэрэглэхээр бэлтгэж байна.  


Эх сурвалж: ATNN 

 

#шинжлэх ухаан