БНХАУ-ын иргэн Жан Вэйли Хятадын Шеньжен хотод Бразилын Жессика Андрадег ялснаар UFC-д түрүүлсэн анхны Хятад хүн боллоо. Тэрээр Андрадег ердөө 42 секундэд буулган авсан юм.Энэхүү амжилт нь UFC Strawweight-ийн түүхэн дэх хоёр дахь хурдан ялалт аж.
Вэйли “Би маш их баяртай байна. Намайг Жан Вэйли гэдэг. Би бол Хятад. Намайг санагтун” хэмээн ярьжээ.
Жан Вэйли одоогоор 20-1 гэсэн амжилттай байгаа бөгөөд Kunlun Fight тэмцээний аварга юм. Нийт ялсан тулаануудынхаа 10-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, 11 тулаанаа зөвхөн эхний үед дуусгасан байна.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх