2019 оны ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 хот


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-09-02

10.  ПРАГА 
Бүгд найрамд Чех улсын нийслэл Прага хот бол яалтчгүй жуулчдын зорин очих газруудын нэг мөн. Геннисийн номонд орсон эртний томоохон цайз  болох Прага-Цайзад эртний сүм болон музейнууд  багтсан байдаг. 

Зуны улирал бол Чех руу аялах хамгийн тохиромжтой цаг бөгөөд амьд хөгжлийн тоглолт болон шар айраг, бяслагтай бялуу, цагаан хоол мөн зайрмагны наадам тухайн саруудад болдог. Мөн намрын улиралд дарсны наадам ч болдог байна. 

9. ЭДИНБУРГ
Яагаад Holyrood парк-д суух юмуу эсвэл үзэсгэлэнт Leith Walkway-аар алхан байгалийн сайхныг харж болохгүй гэж? Эсвэл Харри Поттер киноныхоо галт тэргийг бодитоор нь харах ч юмуу. Энэ бүх гайхамшигууд нь Эдинбург-т багтсан буй. 

8. АМСТЕРДАМ
Амстердам энэ бол яг л гэр л гэсэн үг. Өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдээд хүмүүсээс нь эв найр, мэдрэгдэж, харин дэлгүүрүүд яг л диваажин мэт л харагдана.  Шөнийн цагаар гүүрнүүд нь яг л үлгэрийн гэмээр санагддаг гэнэ  шүү. Энэ тэндгүй жижиг гэрэлнүүд асаалттай ид шид ч юм шиг ээ. 

7. ПАРИС
Парис гэхээр юуны түрүүнд бяслаг болон дарс орж ирэх нь гарцаагүй.  Дэгжин хувцас орчин цагийг түүхтэй хослуулах гайхалтай загварууд Парис даяар байх болно шүү. Хэрвээ та түүхэн зүйлд дуртай бол Парис бол таны дараагийн зогсоол байх болно. 

6. РИО ДЕ ЖАНЕЙРО 
Рио Де Жанейро бол яахын аргагүй аялах газруудын нэг мөн. Асар том карнавалаас эхлээд содон арлууд  мөрөөдөл шиг л санагдах болно. Рио-д хамгийн том гудамжны үдэшлэг болдог ба энэ нь хоёр долоо хоногийн турш элбэг дэлбэг дуутай хууртай болж өндөрлөдөг. Бүхий л насны хүмүүс тэнд цэнгэцгээж болдог. 

5. КИОТО
Түүхэн цаг үеийг мэдрэхийг хүсэж байна уу? Тэгвэл танд Киотог санал болгож байна. 1600 гаруй хийд болон 400 гаруй бунхан энд байх ба энэхүү хот нь түүхэн баримтуудыг өөртөө багтаасан билээ. 

4. ФЛОРЕНЦ 
Италийн хот болох Флоренцийн булан бүрт уран зураг, хөшөө дурсгал бий. Дэлхийд дөрөвт тооцогддог агуу том Duomo-Santa Maria del Fiore сүм ч энд буй. Хуучин гудамжууд жижигхэн саффенууд ч бас таны сэтгэлийг эзэмдэнэ гэдэг ч итгэлтэй байна. 

3. РОМ
Ром бол тэр чигтээ музей л гэсэн үг. Мөн усан оргилуур бол яалтгүй Ромын нэгээхэн хэсэг билээ. Хоолыг хэрхэн мартаж болох билээ пицца, шпагетти артишок гээд жинхэнэ амтыг Ромоос л мэдрэх боломжтой шүү. 

2. БУДАПЕШТ 
Унгарын нийслэл Будапешт хот нь урлагийн бүтээлээр дүүрэн. Хэрвээ чи шөнийн хотод дуртай бол усан паркийг яав ч мартаж болохгүй. Тэнд л жинхэнэ зугаа цэнгэл болж байх болно. Хоолны талаар дурдах нь зүйтэй болов уу. Гуляш, лангос гэх мэт үндэсний хоолыг заавал амтлах ёстой шүү. 

1. ВЕНЕЦ
Үзэсгэлэнт Венецийг хараад яахан дурлахгүй байх билээ.  Хамгийн багадаа өдөрт 60,000 жуулчин энэ гайхамшгийг үзэх гэж яардаг. Grand усан сувгаас эхлээд Doge-ийн ордон хүртэл бусдын анхаарлыг татах нүд хужирлах зүйлсээр арвин.  

 Эх сурвалж: https://worldchacha.com/  

#үзэсгэлэнт газар