Холливүүдийн үзэх дуртай киноноонуудаасаа л гадаа талбайд хүмүүс кино үзэж байгааг бид хардаг байсан. Тэгвэл одоо Монголд, бүр нийслэлд маань ийм боломж нээгдсэн гэдгийг мэдсэн үү? Шөнийн оддын доор найз нөхөдтэйгээ хамт зино үзээд суух чамд лав таалагдана даа.
Өнгөрөгч ням гарагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд кино гаргаж эхэлсэн. Эхний удаа “Notebook” киног задгай талбайд гаргаж, тэрхүү киног үзсэн залуус өндөр сэтгэгдэлтэй байгаа ажээ.
Тиймээс “Movie lovers Mongolia”-ийн залуус энэхүү үйл ажиллагаагаа долоо хоногт нэг удаа зохих төлбөртэйгөөр цааш үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.
Гадаа талбайд суугаад яг л кинон дээр гардаг шиг кино үзэхийг хүсвэл энэ бямба гарагийн 22.00-01.00 цаг хүртэл үргэлжлэх үйл ажиллагаанд чи ч гэсэн оролцох боломжтой шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх