Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэг зарлалаа


Цэцээ | YOLO.MN
2019-08-30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Уралдаанд: Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. 1-2 дугаар курсын оюутнууд байх шаардлагатай. 

Төслийн чиглэл:

  • Хүүхэд хамгаалал,
  • Цахим орчны халдлагаас сэргийлэх,
  • Соён гэгээрүүлэх,
  • “Соёлтой Монгол” хүн.
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 6 хүртэлх сар

Тэтгэлгийн хэмжээ: Төслийн цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч төслийн санхүүжилтийн хэмжээ 5.0 /таван/ саяаас 10.0 /арван/ сая төгрөг хүртэл байна.

Хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 20–ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа  их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.meсss.gov.mn, www.herp.mn (www.facebook.com/herp.mn/), Facebook дахь “Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн групп”-ээс танилцана уу.

Холбогдох утас: 70007263, 88113975

Цахим хаяг: child.herp@gmail.com

Эх сурвалж: БСШУСЯ

#тэтгэлэг