Бид хичээлийн хэрэгсэл бэлтгэхдээ үнэ, загварт л анхаарлаа хандуулдаг үе өнгөрчээ. Сүүлийн үеийн судалгаагаар сурагчийн дэвтэр нь хүүхдийн эрүүл мэнд болон суралцах чадварт нөлөөлдөг гэдгийг баталжээ. Тиймээс хичээлийн хэрэгслээ бэлдэхээр зэхэж буй эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа зориулан сурагчийн дэвтрийн чанартайг, эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг хэрхэн сонгож авах талаарх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Дэвтрийн цаас хэтэрхий цагаан байвал хүүхдийн нүдэнд сөргөөр нөлөөлж хараа муутгах аюултай байдаг. Тиймээс хүүхдүүддээ гэрлийн ойлт ихтэй цагаан цаасаар хийсэн дэвтэр авч өгөх хэрэггүй.
Сайн чанартай дэвтрийн цаас хичээлээ тэмдэглэж, бичих ажлыг хөнгөвчилнө. Дэвтрийн цаас хэтэрхий нимгэн байвал бичихэд бал ууж дараагийн хуудсанд нэвтрэн, хуудсыг ашиглах боломжгүй болгодог. Мөн муу чанартай цаас нь хүүхдийн бичгийн хэвд сөргөөр нөлөөлөх аюултай. Тиймээс хүүхдэдээ аль болох зузаан, чанартай цаасаар хийсэн дэвтэр хэрэглүүлж байгаарай.
Байгалийн гаралтай будгаар хийсэн дэвтрийг сонгоорой. Манай улсад сүүлийн үед Польш, Хятад улсад үйлдвэрлэсэн дэвтэр их орж ирж байна. Зарим шинэ дэвтрийн хуудсыг нээнгүүт толгой өвдөж, дотор муухайрдаг. Энэ нь дэвтэрт байгалийн будагнаас өөр химийн бодистой будаг орсон байгааг илэрхийлж байгаа юм. Тиймээс дэвтрийг авахдаа хуудсыг нь эргүүлж үзэн, жижиг буртаг, эвгүй үнэртэй эсэхийг шалгаарай.
Чанар болон эрүүл мэндийн шаардлагыг хангасан дэвтрийг дотооддоо үйлдвэрлэж буй компани бол Улаанбаатар принт юм. Улаанбаатар принт нь анх байгуулагдсан цагаасаа хойш чанарыг эрхэмлэн ажилласаар ирсэн билээ. Олон улсын чанарын шаардлага хангаж үйлдвэрлэсэн сурагчийн дэвтэр нь хэзээд аюулгүй, чанартай, оюуны өмчийг дээдэлсэн, хүүхэд бүрийн сонирхолд нийцэж, тэднийг илтгэх онцгой хавтастай, оюун ухааныг хөгжүүлэх нэмэлт мэдээлэлтэй гээд олон давуу талыг шингээсэн үндэсний бүтээгдэхүүн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх