Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Түүнийг гарч ирэхэд нь шоконд ороод...
Би нэг охинд сайн. Бага байхдаа хамт сурдаг байсан юм. Тэр надад бага байхдаа хандтай, харин би тоодоггүй байсан юм. Тэгээд 6-р ангидаа шилжээд 7-р ангид миний тѳрсѳн ѳдрѳѳр чат бичиж байхад нь би тоогоогүй юм. Харин гэнэт нэг ѳдѳр бодогдоод, зүүдлэгдээд байхаар нь дугаарыг нь олж аваад мэссеж бичтэл “Яах гээв, тэгээд яах гэсэн юм” энэ тэр гээд муухай ааштай харьцаад байсан.
ЗӨВЛӨГӨӨ: Түүний шийдвэрийг хүндлээрэй
Сайн уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа.
Юун түрүүнд тэр охин найз хөвгүүнтэй болсон гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.
Амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх