Хамгийн их дагагчидтай 10 youtube channel


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-30

Бид Youtube сайттай танилцаад багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Бидэнд шинэ мэдээллийг өгч байдаг, биднийг хэзээ ч уйдаадаггүй цахим орон зай билээ. Дэлхий даяар төдийгүй Монголд youtube суваг хөтөлдөг залуус маш олон болжээ. Тэгвэл yolo энэ удаа дэлхийн хамгийн их дагагчидтай 10 сувгийг танилцуулж байна.

1. T-Series /104,091,805/

T-Series нь Энэтхэгийн хамгийн том Music Label & Movie студи юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд T-Series нь хөгжмийн салбарт өргөн цар хүрээтэй дуу хөгжмийн суваг болж чадсан юм.

https://www.youtube.com/user/tseries/featured

2. PewDiePie /97,092,976/

Энэ нь тоглоом болон комеди бичлэгийн суваг юм. Швед улсын 29 настай иргэн Феликс Арвид Уйлф Кжелберг ажиллуулдаг бөгөөд 100 шахам сая дагагчаа 7 хон жилийн дотор нэгтгэж чаджээ. Тэрээр янз бүрийн тоглоом тоглодог боловч ихэвчлэн Minecraft тоглодог байна.

https://www.youtube.com/user/PewDiePie/featured

3. 5-Minute Crafts /57,788,227/

2016 онд үүсэж байсан тус суваг нь танд энгийн, гар доорх материалаар төсөөлөө ч үгүй хэрэгцээт зүйлсийг хийх аргыг зааж өгөх болно. Үнэхээр хөгжилтэй суваг… Учир нь үргэлж шинэлэг бүтээлч хөгжилтэй зүйл хийдэг учраас. Бүтээлч таны дагавал зохих суваг юм.

https://www.youtube.com/channel/UC295-Dw_tDNtZXFeAPAW6Aw

4. Cocomelon – Nursery Rhymes /52,359,345/

Cocomelon бол хүүхдэд тань зориулсан мэдлэгийн суваг юм. Дуу болон хүүхэлдэйн киногоор дамжуулан хөгжилтэй хэлбэрээр таны хүүхдийн хөгжилд анхаарах болно. 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус суваг одоогийн байдлаар 52 сая гаруй дагагчидтай.

https://www.youtube.com/user/checkgate

5. SET India /50,824,321/

Sony Entertainment Television India нь 24 цагийн туршид гэр бүлийн тусгай хөтөлбөртэй  үзвэр үйлчилгээ үзүүлдэг Энэтхэгийн голлох суваг юм. Үзэгчдийн янз бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шоу нэвтрүүлэг, кино, жүжиг зэргийг чанарын өндөр түвшинд тэдэнд хүргэдэг.

https://www.youtube.com/user/setindia/featured

6. Canal KondZilla /50,276,719/

Тус суваг нь дуу хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2011 оноос эхэлж бичлэг хийж эхэлсэн бөгөөд өдгөө 50 гаруй сая дагагчидтай, хамгийн их үзэлттэй бичлэг нь 25.2 тэрбум хүрчээ.

https://www.youtube.com/user/CanalKondZilla/featured

7. Justin Bieber /45,653,399/

Өдгөө энэ уран бүтээлч залууг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Тэгвэл түүний суваг 45 сая гаруй дагагчидтай. Анх “Baby” дуугаараа бидэнд танигдаж байсан тэрээр өдгөө сонсогч фэнүүддээ маш олон дууг хүргээд байгаа билээ.

 https://www.youtube.com/user/kidrauhl

8.  WWE /45,490,906/

Дэлхийн хамгийн том тулааны шоу бол WWE билээ. Олон зуун тулаанч, олон сая үзэгчтэй тус тэмцээний youtube суваг нь 45 сая гаруй дагагчидтай юм. 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус сувгийн нийт бичлэгүүдийн үзэлт 33 тэрбум гаруй юм.

https://www.youtube.com/user/WWEFanNation/featured

9. Dude Perfect /43,275,149/

Комеди, энтертаймэнт, спорт төрөлжсөн dude perfect сувгийг 5 найз хамтран ажиллуулдаг. Төрөл бүрийн сонирхолтой туршилтууд, хөгжилтэй бичлэгүүдийг хүргэдэг тус суваг 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойш бичлэгүүд нь бүгд нийлээд 8 тэрбум гаруй үзэлт авчээ.

https://www.youtube.com/user/corycotton/featured

10.  Ed Sheeran /40,265,974 /

Залуу уран бүтээлчийн маань youtube суваг 40 сая гаруй дагагчтай бөгөөд бүх бичлэгүүд нь нийлээд 17 тэрбум гаруй үзэлттэй. Өдгөө 28 настай Эд Шееран тус сувгаа 2006 онд үүсгэн байгуулж байжээ.

https://www.youtube.com/user/EdSheeran/featured

#Youtube