BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P 2019 оны долдугаар сарын 06-ны өдөр цэргийн албаа дүйцүүлэн хааж дуусгажээ.
Тэрээр Солонгосын цагаар 19:00 цагт Yongsan барилгаас гарч ирж, фэнүүдтэйгээ мэндлэх байсан ч сэтгүүлчдээс зугтаж, Yongsan-ий ойролцоох талбайд очиж бүх фэнүүдтэйгээ гар барин мэндэлжээ. Түүнийг үг хэлнэ хэмээн хүлээж байсан сэтгүүлчид бүгд машины зогсоол руу явсан ба зөвхөн машиндаа сууж буй үеийнх нь зургийг л дарж амжсан байна. (Эх сурвалж: Allkpop)
Түүнийг орон орны фэнүүд нь угтсан ба тухайлбал, Хятадын фэнклубийнхэн нь ирсэн хүн бүрд цэвэр ус тараасан байна. Мөн Тайландад T.O.P-ийг цэргийн албаа амжилттай хааж дуусгасанд баяр хүргэж, түүний зурагтай иштэй чихэр тараажээ.
Yongsan-аас албан ёсоор T.O.P-ийг цэргийн албаа амжилттай хааж дуусгасныг зарлахдаа түүнийг маш сайн ажилласан гэдгийг ч дурджээ. Тодруулбал, “T.O.P-д хүнд асуудлууд тохиолдож байсан ч нэг ч удаа дүрэм зөрчиж, ажлаа хөнгөвчлүүлье гэж гомдол гаргаж байгаагүй. Тэр ажлаа сэтгэлээсээ хийдэг. Хувийн зохион байгуулалт сайтай, шударга, сайн хүн” гэсэн байна.
T.O.P ирсэн фэнүүддээ гараар бичсэн зурвас тараасан ба түүн дээр нь “Намайг үнэхээр уучлаарай. Баярлалаа” гэж бичсэн байжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх