Хичээл ном, найз нөхөд, цагийн ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаанаас авахуулаад амжуулах ёстой ажлууд ар араасаа хөвөрнө. Тиймээс чамд ухаалаг суралцах арга барил зайлшгүй хэрэгтэй. Та бүхэнд ухаалаг суралцах энгийн алхмуудыг хүргэе.
Зөв газар
Чимээ шуугиангүй, бүх эд зүйлээ чөлөөтэй дэлгээд тавьчих боломжтой номын сан ч юм уу, эсвэл жижиг өрөө ол. Цаг дэмий үрэх гээд байдаг орчноос аль болох хол бай. Цаас, хайч, харандаа, үдээсний машин гээд хэрэгтэй зүйлсээ ойрхон байгаа эсэхийг шалгаж үзээд ширээндээ суугаарай. Тэгвэл ойр ойрхон ширээнээсээ босох шаардлагагүй болно.
Зөв цаг
Өдөр болгон хичээлээ хийх тусгай цаг гаргаж, хичээл хийхэд саад болдог зүйлсээс хол байхыг хичээ. Хэрэв удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг бол өдөрт хэд хэдэн удаа бага багаар хийдэг аргыг хэрэглээрэй.
Жишээ нь: 15 минут даалгавраа хийгээд, завсарлага авна. Жаахан амарч толгойгоо сэргээгээд дахин 15 минут хичээлээ хийнэ. Ийм маягаар өдрийг турш үүнийгээ давтаж болно.
Одоо юу, дараа юу
Юу хийх ёстойгоо сайтар зохицуулж бай. Ингэхдээ хамгийн түрүүнд хийх ёстой зүйлс буюу маргааш шалгуулж дуусгах ёстой зүйлсээ хий. Дараа буюу цаг хугацааны хувьд арай хожуу хийсэн байх ёстой томоохон бие даалт, эсээ, шалгалт зэрэгт цаг гаргах хэрэгтэй.
Гүйлгэж хар, унш, нягтал
Түүхийн хичээл дээр есдүгээр бүлгээр шалгалттай ч бэлдэх хугацаа ганцхан цаг байна гээд төсөөлөөд үзье. Ердийнх шиг бүхэл цагийн турш номоо уншаад суухын оронд энэ аргыг хэрэглээд үзээрэй.
Толгойгоо цэнэглэ
Толгойгоо сайн ажиллуулахын тулд цэнэглэж бай. Хэрвээ өлсөж байгаа бол хичээлээ хийж эхлэхийн өмнө хоол ид. Залхуу чинь хүрээд байвал дуу тавиад бүжиглэ, нойр чинь хүрээд байвал 30 минут унтчих. Толгой сэргэг байж хичээлээ сайн ойлгоно шүү дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх