Аялалд гарахдаа заавал авч явах зүйлс


Б.Мишээл | YOLO.MN
2019-07-15

Зуны зугаатай, хөгжилтэй, гайхалтай өдрүүдийг аялал зугаалгагүйгээр төсөөлөх аргагүй. Зуныхаа аялал зугаалгад зориулж төлөвлөгөө гарган бэлддэг хэр олон хүн байдаг бол?

Аялалдаа гарахын өмнө зарим зүйлсийг мартахгүйн тулд тэмдэглэлийн дэвтэр дээрээ төлөвлөгөөгөө заавал бичээрэй. Төлөвлөгөө гаргахад чинь  тусалж аялалд явахдаа заавал авч явах зүйлсийг жагсаалтыг хүргэе. Мөн явахаасаа өмнө урьдчилсан цаг агаарын байдлыг харахад илүүдэхгүй биз ээ.

1.    Анхны тусламжийн хайрцаг.

Аялалд явахдаа болзошгүй аюул ослоос сэргийлж эм бэлдмэл, эмнэлгийн жижиг хэрэгслийг авч явах нь зүйтэй. Үүнд: толгойн эм, шархны лент, бинт, халууны эм, өвчин намдаагч эм, халууны шил зэрэг зүйлс багтна.

2.    Дулаан хувцас

Зуны өдрүүд халуун ч бороо орж, тэнгэр бүрхэхыг үгүйсгэхгүй тул борооны цув, усны гутал, куртик, ноосон цамцаа мартуузай.

3.    Нарны тос, нарны малгай

Мэдээж наранд арьсаа хамгаалахын тулд нарны тос, нарны малгай нь зайлшгүй хэрэгтэй шүү дээ.

4.    Ном

Аяллын замд номоос илүү сайн найз гэж юу байх вэ?

5.    Цагаан хэрэглэл

Өөрийн гэсэн цагаан хэрэглэл илүүдэхгүй шүү.

6.    Ариун цэврийн хэрэглэл

Аялалд явахад элдэв өвчнөөс сэргийлж ариун цэвэр ээ сайтар сахих хэрэгтэй тул ариун цэврийн хэрэгслүүдээ цүнхэндээ хийгээрэй.

7.    Гэрийн шаахай

Хөлдөө эвтэйхэн гэрийн шаахай жагсаалтад заавал багтах ёстой болов уу?

8.    Тэмдэглэлийн дэвтэр

Аян замынхаа сонин хачныг мартахаасаа өмнө заавал тэмдэглээрэй. Дараа нь дэвтрээ нээгээд харахад бөөн дурсамж. Сайхан биз.

Зуныхаа амралтыг хөгжилтэй, дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрэй найзууд минь.

#Travel #Аялал