Нью-Йорк шиг хүн ам ихтэй хотуудад бухимдал, стресс үргэлж байдаг. Гудамжаар чихэлдсэн хүмүүс, их хотын дуу чимээ, тээврийн хэрэгслүүдийн түгжрээ гээд бухимдал үүсгэх зүйл маш их байдаг аж. Иймд тус хотын Манхэттен дүүрэг нэгэн сонирхолтой шийдэл олж гудамжиндаа бухимдаж, стресстсэн хүмүүст зориулсан цохидог дэр байршуулжээ. Зөвхөн ууртай бус өөрийн сэтгэлийн хөөрлөөр цохисон ч болох юм.
“Нью-Йоркийн загварын долоо хоног 2019” арга хэмжээний үеэр тус цохидог дэрийг олны хүртээл болгосон юм. Зохион бүтээгчид уг зүйлийг өөр зүйлд ашиглахыг хориглоно гэжээ. Хэрэв Манхэттен дүүрэгт алхаж явтал шар өнгөтэй дэр тааралдах юм бол танд бага ч гэсэн бухимдлаа тайлахад тус болж магадгүй шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх