Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг анзаараасай гэж хүсээд л сууж байна
Сайн байна уу? Би одоо 17 настай, удахгүй 18 хүрнэ. Хэдэн сарын өмнөөс нөгөө ангийнхаа хөвгүүнийг харах болсон юм л даа. Хажуугаар зөрөхдөө жоохон шүргэхэд л их баярлаж байснаа санадаг юм. Бүр найзаараа дугаарыг нь хүртэл авахуулсан. Гэхдээ мессеж бичих гэхээр айгаад байдаг. Харин залгаж үзсэн...
Гэсэн ч тэр хүүхдийн инээж байгаа нь, ярьж байгаа нь, зүгээр л коридороор алхаж байгаа нь хүртэл хичнээн сайхан харагддагийг өөрөө төсөөлөх ч үгүй биз... Ямар ч хамаагүй аргаар өөрийн болгомоор байгаа ч гэсэн маргааш гэдэг цаг хугацааг тааж чадахгүйгээс хойш намайг анзаараасай гэж хүсээд л сууж байна даа... Энэ шохоорхол байх тийм үү?
ЗӨВЛӨГӨӨ: Чамаас зориг шаардах байх
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд шинээр мэдэрдэг олон гайхалтай, бас сонирхолтой мэдрэмжүүдийн нэг нь бусдад дурлах, татагдах явдал юм. Хэн нэгэнд татагдах, сайн болох, дурлах бол энэ үед төрдөг хэвийн мэдрэмж. Энэ мэдрэмжээ ил гаргах уу, өөртөө үлдээх үү гэдэг бол чиний сонголт юм.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх