Удахгүй Гэгээн Валентины баяр болох гэж байна. Хүн бүр л бэлгэнд дуртай ч охидын хувьд бол бэлэг онцгой зүйл. Тиймээс ч эмэгтэй хүн бэлэг авахдаа бусдаас илүү баярладаг гэх. Бас тэдэнд зуун хувь таалагдсан бэлэг сонгох нь тийм ч хялбар биш. Энэ нь чиний мэдрэмж, бэлэг өгөх охиныхоо талаар хэр мэдлэгтэй зэргээс хамаарах байх. Харин бид бэлэгний сонголт хийхэд тань туслах үүднээс түүнд ямар бэлэг өгөхөд зохимжгүй талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Ахуйн цахилгаан хэрэгсэл, гал тогооны эд зүйлс. Жишээ нь хичнээн гоё харагдсан ч хормогч, гал тогооны бээлий зэргийг бүү авч өг. Ийм төрлийн бэлэг нь эмэгтэй хүнд “түүний байх газар нь гал тогоо” гэсэн ойлголтыг сануулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэдий чи энэ талаар огт төсөөлөөгүй байсан ч аяндаа ийм байдлаар ойлгогдох болно.
Хайртынхаа хувцасных нь хэмжээг тодорхой сайн мэдэхгүй үед хувцас худалдан авч бэлэглэх нь тийм ч таатай зүйл биш. Учир нь сонгосон хувцас чинь түүний биеийн хэмжээ, сонирхолтой нийцэхгүй байж болно. Үнэхээр хувцас бэлэглэмээр байгаа бол энэ тохиолдолд гоёмсог дотуур хувцас худалдан авах нь илүү дээр ч бас л хэмжээг нь мэдэхгүй, эсвэл ийм төрлийн зүйл бэлэглэхэд эрт байна уу гэдгээ мөн бодох хэрэгтэй.
Бэлэг зөвхөн түүнд л зориулагдсан байх ёстой. Гадуур охид бүр хэрэглэдэг, улиг болчихсон зүйл худалдаж авч өгснөөс өөрийг нь дагуулан явж таалагдсан зүйлийг нь авсан ч болно.
Түүнд хямдхан үнэртэй ус хэзээ ч битгий бэлэглээрэй. Хэрэв үнэртэй ус бэлэглэх гэвэл үнэтэй, сайхан тансаг үнэртэйг нь л сонго. Тухайлбал, та түүндээ дезодрант бэлэглэвэл дараа л үнэртэж үзье хэмээн хайхрамжгүйхэн л авах байх. Түүнээс гадна өөр, хэрэглэж байгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн (тос, арьс арчилгааны сет) бэлэглэж эрсдэл дагуулах хэрэггүй биз.
Хямдхан гоёл чимэглэлийн хувьд бүр санахын ч хэрэггүй. Чулуу нь жинхэнэ, металл нь мэдээж хэсэг хугацааны дараа ногоорчих зэс биш байх нь ойлгомжтой. Тиймээс жинхэнэ биш л бол битгий тийм зүйл авч өгөөрэй.
Тансаг сайхан зүйлийг худалдан авахаа мартав. Эмэгтэй хүн өөрийгөө цорын ганц, хамгийн хайртай нь хэмээн мэдрүүлэхээр байх нь л хамгаас чухал. Хайрын уяраам үгтэй цэцгийн баглаа бэлэглэхээсээ ичих хэрэггүй. Чи үнэнээсээ хэлсэн л бол хэзээ ч тэнэг байдалтай харагдахгүй юм шүү.
Ингээд сэтгэл шингэсэн бүхэн л сайхан байдаг хойно түүндээ зориулах сэтгэл л чухал юм. Тэрнээс “бэлэг өгсөн” гэсэн нэр зүүх гэж хямдхан, хэврэг эд бэлэглэхээс аль болох зайлсхийгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх