Тейлор Свифтийн шинэ клип дэх анзаарамгүй зүйлс


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-06-25

Хэдхэн хоногийн өмнө дуучин Тейлор Свифтийн “You Need To Calm Down” дуу цацагдсан билээ. Энэхүү уран бүтээл Тэелорын анх удаа улс төртэй холбоотой асуудалд дуу хөгжмөөрөө дамжуулан оролцож буй хэрэг болсон бөгөөд дууны клип ч тун сонирхол татам байсан тул та бүхэндээ тус клип дэх таны анзаараагүй өнгөрөөсөн байж болох зүйлсийг хүргэж байна.

1. “Mom I Am A Rich Man”

Клипний эхэнд ийм үгтэй зураг түүний хананд өлгөөтэй байхыг харуулдаг. Энэ нь 1996 оны үед дуучин Шерийн ярилцлагаас үүссэн алдартай үг бөгөөд түүнд хэн нэгэн хүчирхэг эрэгтэй хэрэггүй гэсэн утга санааг агуулсан юм.

Шерийн ярилцлагын хэсгээс...

Шер: “... Үгүй ээ, би эрчүүдэд хайртай. Би тэднийг янзтай гэж боддог. Гэхдээ тэдэнгүйгээр амьдарч болно. Ээж маань надад ингэж хэлж байсан юм. “Юу гээч хонгор минь, нэг л өдөр чи тусдаа гараад баян залуутай гэрлэх хэрэгтэй” гэсэн. Би харин “ Ээжээ, би бол баян залуу нь” гэж хэлсэн.

2. 13-н тоонууд

Тейлор Свифтийн дуртай тоо нь 13 бөгөөд үүнийгээ өөрийн азын тоо гэж үздэг. Тиймдээ ч дууныхаа клипэнд үүнийг хэд хэдэн удаа оруулсан байв. Шилнийхээ дээр суулгуулсан 13 ширхэг шигтгээнээс авахуулаад муурныхаа зургаар чимсэн цагныхаа 1-н тоог ч 13-р орлуулсан байх юм.

3.  Дуу цацагдсан өдөр

Зургадугаар сарын 14-нд цацагдсан LGBTQ+ хүмүүсийг дэмжсэн утга санаагаар дүүрэн энэ дуу АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын төрсөн өдрөөр цацагджээ. Доналд Трамп LGBTQ+ хүмүүсийг эсэргүүцэх төлөвтэй байдаг тул зарим фэнүүд нь үүнийг тохиолдол биш, харин түүнд зориулсан цохилт хэмээн үзжээ.

4. Оролцсон алдартнууд

Декстер Мэепилд- Queer (LGTBQ+ холбооны Q нь буюу gay эсвэл bisexual-н аль нэгт хамаарагддаг хүмүүс), хүнд жинтэй модель

Ханна Харт- Youtube комедиан

Лаверн Кокс- трансжендер жүжигчин

Честер Локхарт- Ижил хүйстэн жүжигчин, дуучин

Тодрик Хол- Ижил хүйстэн дуучин, жүжигчин, бүжигчин

Түүнтэй хамт алхаж буй хэсэгт Тэелорын үсний өнгө, мөн бисексуал нарын далбааны өнгийг бэлгэддэг.

Хэели Киёоко- Ижил хүйстэн поп од

Хуримын хэсэгт гардаг хоёр залуу нь Жэсс Таялор болон түүний жинхэнэ амьдрал дээрх нөхөр Жастин Микита нар аж.

Харин цайны ширээ тойрч суугаад, аягатай цайнуудаа тулгадаг хэсэгт “Queer Eye” хэмээх Netflix-ийн цувралын дүрүүд оролцдог бол мөсөн амттан зардаг хэсэгт олимпын тамирчин, уран гулгагч Адам Риппон оролцдог. Тэрээр ижил хүйстэн гэдгээ зарласан маш цөөхөн олимпын тамирчдын нэг юм.

Дараа нь жагсаж буй эсэргүүцэгчдийн урдуур алдарт Билли Портер алхдаг бол “Ellen Show”-ны хөтлөгч, АНУ-ын хамгийн алдартай комедиануудын нэг Эллэн болон жүжигчин Раян Рэенолдс нар ч клипэнд дүр бүтээгээд амжжээ.

5. Эсэргүүцэгчдийн самбар

LGBTQ+ хүмүүсийг эсэргүүцэн, жагсаал хийж буй хүмүүсийн дүрс хэд хэдэн удаа үзэгдэх бөгөөд тэдний самбар дээрээ бичсэн үгс нь ч зүгээр ч нэг үгс биш аж.

Эхлээд харагдах “Homosexuality is a SIN” буюу “Ижил хүйстэн байх нь нүгэл” гэх самбар нь Homasexuality хэмээн буруу бичигдсэн байдаг бол “Get a brain, morons” буюу “Тархи олж авцгаа, галзуу амьтад минь” гэх самбар мөн л moran хэмээн буруу бичигдсэн байх аж. Үүгээрээ Тэелор шүүмжлэгчдийг илүү их боловсрол олж авах хэрэгтэй гэх санааг хүргэсэн байж болох юм.

5. “Бидэнд бүгдэд нь титэм бий”

Дууны төгсгөл хэсэгт “Drag queens” хэмээн нэрлэгддэг эмэгтэй хүний хувцас хэрэглэл, нүүр будалтыг албаар хэтрүүлэн илтгэдэг жүжигчид хамгийн амжилттай яваа эмэгтэй дуучдын дүр төрхийг илэрхийлэн жагсаад зогсч буйг харуулдаг.

Яг энэ хэсэгт дууны үг нь “Бид чамайг интернетээс хардаг. Амжилттай яваа охидыг бүгдийг нь харьцуулахыг. Гэхдээ бид ойлгочихсон, бидэнд бүгдэд нь титэм бий” хэмээдэг.

Ariana Grande, Beyonce, Lady Gaga, Adele, Cardi B, Katy Perry, Nicki Minaj нарыг илтгэж буй жүжигчдийн дунд титмийг дээш шидэхэд хэн ч түүнд хүрэх гэж оролдохгүй байгааг клипэнд дүрсэлдэг бөгөөд энэ нь тэд хоорондоо өрсөлдөх хэрэггүй, бүгд л өөр өөрийн титэмтэй гэдгийг илтгэж буй юм.

Үүний дараа бургер болж хувцасласан Кэти Пэрри, шарсан төмс болж хувцаслан Тэелор нар нэгнээ олж буй хэсэг гардаг бөгөөд энэ нь магадгүй хамгийн ихээр олныг цочроосон хэрэг байсан юм. Тэд маш олон жилийн турш таагүй харилцаатай байсан боловч эцэст нь ийнхүү эвлэрсэн гэдгээ нийтэд харууллаа.

Тейлор Свифт “Lovers” нэртэй шинэ альбомаа тун удахгүй цацах бөгөөд энэ удаад романтик, гэгээлэг хэв маягтай дуунуудаар бэлэг барина хэмээн мэдэгдсэн билээ. Өөрийн дуу хоолойгоо нийтэд хүргэн, нийгмийн цөөнхийг дэмжиж буй түүний дараа дараагийн уран бүтээлийг хүлээх л үлдлээ.

#Entertainment