СЭЗИС-иас "Цоохор ирвэс” мобайл уралдаан зарлажээ


YOLO.mn | YOLO.MN
2019-06-21

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас “Цоохор ирвэс” хэмээх танин мэдэхүйн мобайл уралдааныг ЕБС-ийн төгсөгчдөд зориулан зарлажээ.

21-р зууны мэргэжилтний цогц чадамж, мэргэжлийн чиг баримжаа олгох, СЭЗИС-ийн тухай мэдэж авах болон байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах хандлагатай болоход туслах зорилготой тус уралдаан орон даяар энэ сарын 12-нд эхэлжээ.  

Тус уралдаан дараах үндсэн үе шатаар явагдах юм. Үүнд:

1-р шат: Аппликэйшн татаж бүртгүүлэх /15 оноо/

  • СЭЗИС-ийн “UFE” (UFE Mongolia) Аппликэйшн татах
  • Фэйсбүүк хаягаар, эсвэл gmail хаягаар нэвтрэх
  • Аппликэйшинд бүртгүүлэх

2-р шат: Унших, судлах, хариулах-1 /20 оноо/

Дэлхийд нэн ховор цоохор ирвэс хэмээх амьтны талаар уншиж судлаарай

3-р шат: Унших, судлах, хариулах-2 /20 оноо/

СЭЗИС-ийн талаар мэдлэг мэдээлэл энэ шатыг амжилттай давахад туслах болно.

4-р шат: Уншиж, судлах, хариулах-3 /20 оноо/

  • Мэргэжлийн чиг баримжаа
  • https://admission.ufe.edu.mn/ -д бүртгүүлж, мэргэжил, сургуулийн орчны талаар мэдээлэл авах

5-р шат: Эсээ бичиж илгээх

essay@ufe.edu.mn хаягаар эсээ бичиж ирүүлнэ. И-мэйлийн Subject хэсэгт регистрийн дугаарыг кирилл үсгээр заавал оруулна.

Сэдэв: 

  • Дижитал технологи ба Монгол улсын хөгжил
  • Орон нутгийн хөгжилд оруулах миний хувь нэмэр
  • Нийгэм, эдийн засгийн хөгжил ба байгаль орчин

Эсээг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

  • Үндэслэл 5 оноо
  • Дэвшүүлсэн санаа, шийдэл 5 оноо
  • Хэрэгжүүлэх арга зам 5 оноо
  • Дүгнэлт 5 оноо

Эсээнд тавигдах шаардлага

  • Оновчтой үгийн сонголтоор 500 үгэнд багтаах
  • Зөв бичих дүрмийг баримтлах, цэг, тэмдгийг зохих ёсоор хэрэглэх
  • Сурагчийн өөрийн бүтээл байх

Нэмэлт боломж:

  • СЭЗИС-ийн вэб сайтад хандах
  • СЭЗИС-ийн элсэлтийн фэйсбүүк пэйжид лайк дарж шэйр хийх
  • СЭЗИС-ийн элсэлтийн журмыг татан авч уншиж танилцах
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургууль-Элсэлт группд элсэх
  • Аппликэйшн ашиглах хүсэлт найз нартаа илгээх
  • Аппликейшний талаар санал хүсэл И-мэйлээр өгөх г.м

ШАГНАЛЫН САН

1-р байранд 1 оролцогч шалгарна

  • Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг мөнгөн шагнал 1,5 сая төгрөг

2-р байранд 2 оролцогч шалгарна

  • Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг, мөнгөн шагнал тус бүр 750 мянган төгрөг

3-р байранд 3 хүн шалгарна

  • Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг

Тусгай байранд 5 хүн шалгарна

  • Талархал, дурсгалын зүйл

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн фэйсбүүк хуудаснаас аваарай.

Уралдааны гол хэрэгсэл болох аппликейшнийг дараах сторуудаад татаж авах боломжтой.

Жич: ЭЕШ-ийн үндэсний хэмжээний босго оноог давсан, СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд бүртгүүлсэн тохиолдолд суралцах эрхийн бичиг хүчинтэй.

СЭЗИС-ийн ЭЛСЭЛТ

Бакалаврын зэрэг олгох үндсэн хөтөлбөрт элсэхийг хүсвэл https://admission.ufe.edu.mn/default.aspx?page=4137 хаягаар орж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2019-06-17 өдрийн 09:00 цагаас 2019-06-23 өдрийн 14:00 цаг хүртэл явагдана.

Хөдөө орон нутгийн элсэгчдийг утсаар баталгаажуулна.

Дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /БСШУСЯ-аар баталгаажуулсан байна/
  • ЭЕШ-ын батламж
  • 3*4 хэмжээтэй цээж зураг
  • Сургалтын төлбөрийн урьдчилгаа 500 мянган төгрөг тушаасан баримт, хуулбарын хамт
  • Орон нутгийн элсэгч сургалтын урьдчилгаа тушаасан бол “Суралцах эрхийн бичиг”-ийг admission.ufe.edu.mn хаягаар орж хэвлэж авна.

#СЭЗИС #Уралдаан