ЗАХИДАЛ: Түүний найз надаас үерхье гэж гуйсан


ССҮТөв | YOLO.MN
2019-06-18

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүний найз надаас үерхье гэж гуйсан

Намайг О гэдэг 13 настай. Би ангийнхаа Т-д сайн болоод удаж байна. Гэтэл түүний найз Н надад сайн болчихсон. Т намайг өөрт нь сайн гэдгийг мэдэхгүй болохоор найз Н-тэйгээ үерхчих гэсэн. Н намайг үерхье гэж гуйсан л даа. Харин би одоо хүртэл хариу өгөөгүй байгаа. Би яг яах ёстой вэ? Н-тэй үерхэх үү үргэлжлүүлээд Т-д сайн хэвээрээ үлдэх үү?

ЗӨВЛӨГӨӨ: Эдгээр нь хоёр тусдаа асуудал юм

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа

Юуны өмнө Н-д хариу өгөх, Т-д сэтгэлээ илчлэх эсэх нь хоёр тусдаа асуудал юм. Эхний ээлжинд Н-д хариу өгөх нь яаралтай байгаа учир энэ асуудалд эхлээд төвлөрье.

Н-ийн хувьд чи үерхэх сонголт хийлээ гэхэд яг юунд нь болж үерхэх гэж байгаа вэ? Зөвхөн чамд сайн гэсэн шалтгаанаар уу? Үгүй бол чамд таалагддаг зүйлс нь юу, юу вэ гэдгийг бодоод үзээрэй. Чи ямар ч сонголт хийж болно, гол нь гаргасан шийдвэр, сонголтдоо үнэнч, тогтвортой байгаарай. Мөн энэ хоёр хүний хэнийг ч эвгүй байдалд оруулж гомдоож болохгүй. Тэгэхээр чи үнэхээр тууштай үерхэнэ гэж шийдсэн үедээ л Н-д зөвшөөрөөрэй. Хэрвээ тэгэх итгэлгүй бол зөвшөөрөх хэрэггүй болов уу. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Letter #Love