Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Юунд сонирхолтойгоо яаж мэдэх вэ?
Сайн байна уу? Намайг У гэдэг. Энэ жил 16 настай охин. Би Хятадад ахлах сургуульд сурдаг.
Юу хийвэл би өөрийгөө олж нээж чадах бол?
Надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хийх дуртай зүйл гэхээр том зүйл бодох хэрэггүй
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн сонирхол, хийх дуртай зүйлийг олох гэж оролдож байгаа чинь сайн хэрэг. Бодож эхэлсэн байхад дараа дараагийн үйлдлийг хэрэгжүүлж эхлэхэд амар болдог. Бусадтай өөрийгөө харьцуулахад өөрийг чинь сэдэлжүүлж өгдөг эерэг хандлагатай хэдий ч зарим үед өөрийн үнэлэмжийг унагах гээд байдаг сөрөг талтай. Тиймээс хэт өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай. Хүсэл сонирхлоо олно гэдэг нь бусдыг дуурайж, дагаж олдог бус өөртөө төвлөрч өөрийгөө ажиглаж байж л олдог. Магадгүй чи аль хэдийн хийх дуртай зүйлтэй ч түүнийгээ хобби гэж хүлээн зөвшөөрөөгүй байж болно.
Сургуульд чинь эсвэл ойр хавьд чинь дугуйлан байвал сууж үзэхийг зөвлөж байна. Заавал дугуйланд суухгүйгээр ч сонирхол татсан зүйлээ интернет ашиглаж хийж болно. Чамд сонголт бий. Хийх дуртай зүйл гэхээр том зүйл бодох хэрэггүй. Дараах хүснэгтийг ажиглаад хийж үзээрэй.
Аливаа зүйлийг хийх үед сэтгэл зүйн дарамтгүй байх хэрэгтэй. Үнэхээр хийхийг хүсэхгүй байгаа бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. Чамд амжилт хүсье.
Хийх дуртай зүйл (Одоо байгаа байдал дээрээ тулгуурлаж бичих) |
Хийж үзэхийг/сурахыг хүсэж байгаа зүйл (Төсөөлөл дээрээ тулгуурлаж бичих) |
Бодит байдал болон төсөөллөө нэгтгээд дараах зүйлийг хийх боломжтой: |
Тэнгэр ширтэх |
Мэргэжлийн Зураг авч сурах |
Байгалийн зураг авах |
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх