Заавал сургалтын төв рүү явахгүйгээр гэрээсээ ч хэл сурах боломжийг youtube хуудас бидэнд олгодог. Тиймээс маш олон хүмүүс youtube хуудсаар дамжуулан өөрийн хүссэн хэлийг сурч байна.
Харин та солонгос хэл бие даан сурах гэж байгаа бол эдгээр сувгуудаар зочлоод үзээрэй.
Солонгос хэл анхлан суралцагчдад энэ суваг нэн тохиромжтой. Өнгөлөг дүрс бичлэг, богино хэмжээний түүхүүд гээд танд өдөр тутмын хэрэглээний солонгос хэл сурахад маш их тус хүргэх болно. 7 хоног бүр шинэ бичлэг ордог ба бичлэг бүр нь солонгос хадмалтай байх тул мэдэхгүй үг хэллэгээ ч тэмдэглэж авах боломжтой.
Kebikids бол хүүхдийн боловсролд зориулсан суваг. Солонгос хэл анхлан суралцагчдаас дунд хүртэлх түвшний хүмүүст тохиромжтой. Дуу, түүх, шинжлэх ухааны цуврал хичээлүүдийг нь үзэж сонирхоорой.
Солонгосын өдөр тутмын мэдээг богино хугацаанд хөгжилтэй хэв маягаар сонсохыг хүсч байвал энэ сувгийг subscribe хийгээрэй
Англи хэлний мэдлэг сайтай бол Биллигийн сувгийг үзэж, Солонгос хэл сурахад маш дөхөм байх болно.
Энэ суваг таны үгийн баялгийг нэмэхээс гадна зарим эргэлзээ төрүүлдэг дүрмүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарлаж өгөх болно.
Ярих чадвараа хөгжүүлье гэвэл энэ сувгийг сонирхоод үзээрэй.
Cолонгос хэлийг эхнээс нь сурах гэж байгаа энэ сувгийг сонирхож үзэхийг зөвлөе. Хятад, англи, япон хэл дээр хичээлүүдээ заадаг ба та аль нэг хэлийг нь мэддэг байхад л хангалттай.
Мөн гар утсандаа дараах аппликейшнийг суулгаарай
Duolingo
Duolingo-д 20 орчим улсын хэл багтсан ба үүний нэг нь Солонгос хэл юм. Анхлан суралцаж байгаа юу, тодорхой хэмжээний мэдлэгтэй юу, гэдгээс тань хамааран даалгавар бүр нь харилцан адилгүй байна.
TenguGo Hangul
Энэ апп зөвхөн анхан шатны суралцагчдад зориулагдсан ба үсгээ зөв дуудаж сурахад тань туслах болно.
Topik One
Энэ нь topik-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулсан апп юм. Та дүрэм, бичих, унших, үгийн баялаг гэх дөрвөн хэсгээс сонгож дасгал ажиллах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх