Н.ОДБИЛЭГ: ИНСТАГРАМЫН 50 ДАГАГЧ ГЭДЭГ МАШ ИХ ТОО


Сондор | YOLO.MN
2019-06-12

Юнителийн 14-23 насны залууст зориулсан “U хөтөлбөр”-ийн залуусын цуврал ярилцлагыг хүргэж байгайй билээ. Энэ удаад контент бүтээгч, зурагчин, бүжигчин Н.Одбилэгтэй ярилцлаа. 

“U”: Сайн байна уу, өглөө сэрэнгүүтээ юу хийдэг вэ?
ОДБИЛЭГ: Утсаа аваад сошиал медиагаа шалгадаг. Сунайгаад биеийнхээ чилээг гаргадаг. 

“U”: Гадагшаа хүн үү, дотогшоо хүн үү?
ОДБИЛЭГ: Би их гадагшаа хүн. 116-гийнхантайгаа тэвэрч мэндэлнэ. Чанга ярина. Санал бодлоо чөлөөтэй хэлнэ. Хашхирна. 

“U”: “U хөтөлбөр”-ийг юу гэж боддог вэ?
ОДБИЛЭГ: U хөтөлбөр бол юунд ч баригдмал биш. Лого нь чөлөөтэй хувирч яг манай үеийнхнийг илэрхийлдэг. 23 нас хүрээгүй бүх хүмүүст энэ хөтөлбөрт нэгдэж, олон гоё боломжийг аваарай гэж хэлнэ.

“U”: Хичээлдээ хэр сайн бэ?
ОДБИЛЭГ: Хичээлдээ дуртай, дүн маань ч сайн. Би боловсрол маш чухал гэж боддог. Бид нар анх сургуульд юу ч мэдэхгүй, уншиж ч чадахгүй ороход маш их зүйл сураад төлөвшөөд сургуулиа төгсдөг. Сургуулийг их буянтай газар гэж боддог. Олны танил мундаг хүмүүс ч боловсролдоо их анхаарсан байдаг.   

 “U”: Ямар амьтантай адилхан бэ?
ОДБИЛЭГ: Туулай. Гэхдээ муур, нохой хөөрхөн санагддаг. 

“ U”: Дургүй хоол?
ОДБИЛЭГ: Өөх, тостой хоол. 

“U”: Нойргүй хонох үе байдаг уу?
ОДБИЛЭГ: Видео монтаж хийхээр нойргүй хонодог. 

“U”: Өөрийнхөөрөө байхдаа юу хийдэг вэ?
ОДБИЛЭГ: Youtube үздэг. Стори хийнэ. Ер нь сошиал медиад дуртай. 

“U”: Хамгийн анх хэзээ аккаунт нээсэн бэ?
ОДБИЛЭГ: 2010 онд байхаа yahoo messenger 

“U”: Дургүй зан?
ОДБИЛЭГ: Хүнд том хүлээлт үүсгэх дургүй. Би ажил хариуцаж авахдаа ч үр дүн ямар байхыг, ямар амлалт өгч чадахыг бодитоор хэлдэг. Хүнд том хүлээлт үүсгэчихвэл их хэцүү. 

“U”: Шидтэн байсан бол ямар асуудлыг шийдэх вэ?
ОДБИЛЭГ: Хүн бүр орон гэртэй, хоолтой байгаасай гэж хүснэ.

“U”: Юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ? 
ОДБИЛЭГ: Өөрөөсөө мундаг хүний үгийг сонсож, хийсэн бүтээснээс нь урам авдаг. Бас Youtube-ээс бүтээлч гоё видео үзээд өөрөө гоё видео хийж үздэг. 

“U”: Сонсдог хамтлаг?
ОДБИЛЭГ: Сүүлд Colors сонсдог болоод байгаа. 

“U”: Дуртай өнгө?
ОДБИЛЭГ: Пастель өнгөнд дуртай. 

“U”: Хамгийн сүүлд үзсэн кино?
ОДБИЛЭГ: John Wick

“U”: Үзэх дуртай олон ангит кино?
ОДБИЛЭГ: Wallows, Game of Thrones, Stranger Things, Black mirror. Бас дуртай кино La La Land. Анх үзээд зураг авалтыг нь үнэхээр шүтэж байсан. 

“U”: Сонсох дуртай подкаст? 
ОДБИЛЭГ: David Dobrik. Энэ хүн их сонирхолтой юутүбер, подкастер. 

“U”: Хамгийн сүүлд Youtube дээр юу гэж хайсан бэ? 

ОДБИЛЭГ: Apple

“U”: Хүмүүсийн хэвшмэл ойлголтонд хэрхэн ханддаг вэ?
ОДБИЛЭГ: Манайд юм бүхэн хөгжиж байгаа. Тэгэхээр бусдыг шүүмжлэхгүй, муулахгүй, их тайван хандаад удахгүй бүх зүйл гоё болно гэдэгт итгэх хэрэгтэй.  

“U”: Гэртээ байхдаа хийх дуртай зүйл?
ОДБИЛЭГ: Хоол хийх. Хамгийн анх ээжийг ханиадтай байхад хар шөл хийж өгч байсан. 

“U”: Сэлдэг үү?
ОДБИЛЭГ: Хөвдөг

“U”: Юунаас айдаг вэ? 
ОДБИЛЭГ: Өндрөөс айдаг. Гэхдээ сонирхолтой санагддаг.

Н.Одбилэгийн авсан гэрэл зургаас...

“U”: Дуртай мэргэжил?
ОДБИЛЭГ: Онгоцны нисгэгч

“U”: Энэ зуны төлөвлөгөө?
ОДБИЛЭГ: Маш их маш их контент үйлдвэрлэх. 

“U”: Хэзээ ч уйдахгүй тренд хувцас?
ОДБИЛЭГ: Малгайтай цамц. Гоё тод өнгийн малгайтай цамцанд дуртай.

“U”: Аялж үзсэн хамгийн гоё улс?
ОДБИЛЭГ: Швед 

“U”: Хамгийн загварлаг эмэгтэй?
ОДБИЛЭГ: Shay Mitchell 

“U”: Эморох гэдгийг юу гэж ойлгодог вэ?
ОДБИЛЭГ: Эморох гэдэг зүгээр л шалтаг. Намайг хайрладаг, хүрээлдэг маш олон хүмүүс миний эргэн тойронд байхад би яах гэж эморч цагаа алдах юм. 

“U”: 16 настай өөртөө юу гэж хэлэх вэ?
ОДБИЛЭГ: Хариуцлагатай тайван бай. Жоохон аядуу нам гүм бай л гэж хэлнэ дээ. 

“U”: Үеийнхэндээ юу хэлэхийг хүсдэг вэ?
ОДБИЛЭГ: Ухаантай байгаарай, цаг бүр үнэ цэнтэй, үргэлж суралцаарай. Хэн ч гадаа тоглоод сагс тоглож чадна. Чи сагс тоглох дуртай бол бусдаас өөр, бүтээлч байх тухай бодоод үзээрэй. Гадаа тоглоход хэн ч харахгүй бол магадгүй тас харанхуйд поспортдог хувцастай 100 удаа гоол оруулаад видео хийгээд оруулвал маргааш нь Монгол хүүхэд Дэлхийн рекорд эвдлээ гээд шуугина. 

“U”: Гоё урмын үгээр ярилцлагаа өндөрлөе
ОДБИЛЭГ: Чамайг инста дээр 500 хүн бүр 50 хүн дагадаг байсан ч хамаагүй. 50 хүн гэдэг чинь их тоо. 116 студийнхэн 600 хүүхэдтэй camp зохион байгуулахад 600 хүн гэдэг ямар олон хүн бэ гэж анх мэдэрч байсан. Тэгэхээр дагагчийн тоо нь хамаагүй. Инстаграм чиний нэрийн хуудас болохоор өөрийнхөө хуудсыг гоё хөгжүүлээрэй. Юмыг өөр өнцгөөс өөдрөгөөр, гоёор хараарай. 

“U”: Ярилцсанд баярлалаа. 

#UNITEL #UХөтөлбөр #Dancer #Photographer