"Тэр дураараа хөвгүүнд би сэтгэлээ өгч болох болов уу?"


Сондор | YOLO.MN
2016-06-24

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Тэр дураараа хөвгүүнд би сэтгэлээ өгч болох болов уу?

Тэгээд намайг нэг дэрлээд л, тэгээд бүр ойртсоноо "Үнсчих үү?" гэж асуусан. Миний зүрх золтой л дэлбэрчихээгүй.
16 настай С...


Сайн байна уу? Би 16 настай охин байна
Би гадаа гардаггүй гэртээ л байж байдаг байсан юм. Тэгээд энэ зунаас эхлээд байрны гадаа гарч шийдэн дээр сагс тоглодог боллоо. Тэнд надаас нэг ах хөвгүүн байсан юм. Шар үстэй болохоор шууд л хараанд өртсөн. Бид хоёр танилцаад фэйсбүүкээр ч найзууд болов. Тэгээд танилцсан өдрийн шөнө нь хоёр цаг болж байхад над руу залгаад, бид хоёр бараг 30 минут ярилцсан. Миний эсрэг хүйстэн битгий хэл хүнтэй тэгж удаан утсаар ярьсан анхны тохиолдол байх.

Маргааш нь сагсны талбай дээр тоглож байгаа хүмүүсийг хараад газар сууж байтал ирээд миний хөлийг дэрлээд хэвтчихсэн. Нэг тийм хэлж боломгүй мэдрэмж мэдрэгдээд, зүрх савлаад ч байх шиг. Тэгээд миний утсыг дураараа аваад баахан зураг дараад. Тэгээд миний гарыг атгаад байсан. Би гараа авах гэсэн ч тэр тавиагүй.

Тэр зун Япон явна гээд түүнийг гаргаж өгөхөөр тэр болоод өөр хэдэн хүүхдүүдтэй хамт кино үзсэн. Аймшгийн кино байсан юм. Би түүнтэй хамт суучихсан. Тэр миний гарнаас бариад, би болиулах гэсэн ч болихгүй байсан учиаас тэгээд орхисон. Тэгээд миний гарыг атгаж байгаад үнсчихсэн. Биеэр минь тог гүйх шиг л болсон. Тэгээд намайг нэг дэрлээд л, тэгээд бүр ойртсоноо "Үнсчих үү?" гэж асуусан. Миний зүрх золтой л дэлбэрчихээгүй.
Одоо тэр Японд байгаа. Яваад дөнгөж долоо хонож байгаа ч би түүнийг санаад эхэлчихсэн. Яаж 8 сар хүртэл байхаа мэдэхгүй л байна.
Би амьдралдаа анх удаагаа тийм дураараа хүнтэй уулзаж байна. Миний зөвхөн ном зохиол, кинон дээрээс л уншдаг дураараа муу залуу миний хажууд гараад ирсэн. Хэтэрхий дураараа. Яг л эзлэн түрэмгийлэгч шиг сэтгэлийг минь булаагаад байна.

Би яах ёстой вэ? Тэр үл ойлгогдох дураараа хөвгүүнд сэтгэлээ бүр мөсөн өгчихвөл болох болов уу? Намайг эргүүлж хайрлах болов уу?

Зөвлөгөө: Энэ зүгээр л шохоорхол уу эсвэл жинхэнэ хайр уу гэдгийг ялгаж мэдэхийг хичээгээрэй!

Та хоёрын хувьд цаг хугацаа, бие биедээ итгэх итгэл хэрэгтэй бололтой. Чи түүнд үнэхээр итгэж болох уу? Та хоёр тохирох хүмүүс мөн үү ? гэдгийг мэдэхийн тулд...
Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу? Захиа бичсэнд баярлалаа. Та хоёрын хувьд цаг хугацаа, бие биедээ итгэх итгэл хэрэгтэй бололтой. Чи түүнд үнэхээр итгэж болох уу? Та хоёр тохирох хүмүүс мөн үү ? гэдгийг мэдэхийн тулд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Юун түрүүнд чи өөрийгөө хайрлаж, өөрийн давуу талуудаа мэддэг байх нь чухал. Учир нь өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй гэсэн үг. Үүний дараагаар энэ зүгээр л шохоорхол уу? Эсвэл жинхэнэ хайр дурлал уу гэдгийг  ялгаж мэддэг байх нь чухал. Чамд туслахын тулд би ялгааг нь доор харуулъя.

ШОХООРХОЛ

ЖИНХЭНЭ ХАЙР

heart Хамт байхдаа өөрийгөө тайван жаргалтай байгааг мэдэрдэг
heart Хамтдаа байхдаа ичиж сандардаг ч холдмооргүй байдаг
heart Түүний тухай бодохоор өөрийн эрхгүй инээдэг
heart Хамт байхдаа эсвэл түүний тухай бодохоор сандарч догдлоно

heart Одоо ч ирээдүйд  ч түүнтэйгээ хамт баймаар байдаг
heart Түүнээсээ хайр халамжийг авахаас илүү өгөхийг хүсдэг
heart  Хэзээд түүндээ хамгийн сайн сайхныг хүсч хайрладаг

 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

 

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust