Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй “Зөв тусгал”хүүхдийн аяны хүрээнд дуучин Б.Уламбаяр /Ука/ Реппер Б.Өлзий-Учрал /Thunder/ нар “Ахиж хоёулаа муудахгүй шүү” дууг олонд хүргэн өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд Гэгээнтэн кино театрт дууныхаа нээлтийг хийлээ.
Та нарт сонин байгаа биз? Анх удаа дууны нээлт болсон нь энэ юм. Ээж аав нар үргэлж хүүхдэдээ “Зөв тусгал” нь болохыг уриалж буй уг аян нь сошиал ертөнцөд эрчээ авч байна.
Thunder:
-Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн аянд би албан ёсоор нэгдэж, уг аяны дууг зохиож, дуучин Ука эгчтэй хамтран дуулснаа бахархалтайгаар хэлмээр байна. Улсын хэмжээнд явуулж буй энэ том аяны сүлд дууг залуу үеийн төлөөлөл болсон надаар бүтээлгэх болсонд үнэхээр баяртай байна. Би хоосон ярьж, өөрийгөө хөөргөх биш нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж, хүмүүст нөлөөлж, та нарын сэтгэл зүрхэнд үүрд үлдээхийг хүсдэг. Одоо би дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэж чадахаар боллоо. Энэ дууг хүүхэдтэй, дүүтэй хүн бүр, мөн залуу гэр бүл, залуу хосууд, ирээдүйн аав ээж болох охид хөвгүүд бүгд сонсоосой. Мөн энэ аянд нэгдээрэй гэж уриалж байна. Та хүүхдэд юу харуулна, яаж хандана эргээд хүүхэд чинь тийм л хүн болно. Бид бүгдээрээ л хүүхэд байсан шүү дээ.
Ука, Thunder - "Ахиж хоёулаа муудахгүй шүү!" дууг сонсоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх