Селена Гомез 68 настай жүжигчин Билл Мюррейтэй гэрлэнэ гэжээ


YOLO.mn | YOLO.MN
2019-05-21

27 настай дуучин, жүжигчин Селена Гомез Францад болсон Каннын кино фестивалийн улаан хивсний ёслолд хамтдаа алхсан 68 настай жүжигчин Билл Мюррейтэй гэрлэх гэж байгаа хэмээн Инстаграмдаа бичжээ. 

Гэвч гаднын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг хошигнож байна гэж үзэж буй. 

Селена Гомез ирэх зургаадугаар сард нээлтээ хийх "The dead don't die" хэмээх зомбитой кинонд жүжигчин Билл Мюррейтэй хамт тоглосон бөгөөд энэхүү киногоо танилцуулахаар Каннын фестивальд оролцсон байна.

Тэрбээр нийгмийн сүлжээнд төдийлөн идэвхтэй биш ба киноныхоо хэвлэлийн бага хурлын үеэр нийгмийн сүлжээ залуу үеийнхэнд ямар хортой болохыг онцолжээ. Тэрбээр сүүлийн үед олон нийтийн өмнө ч ховорхон үзэгдэх болсон байна.

Харин Каннын кино фестивалийн улаан хивсний ёслолын үеэр Билл Мюррей Селена Гомез хоёр бие биеийнхээ чихэнд шивнэж, агаараас үнсэлт илгээж, тэврэлдэж, харц шидэлцсэн тухай гаднын хэвлэлүүд онцолжээ.

#HollywoodStars