Ихэнх хүмүүсийн амжилт анхандаа мөрөөдөл нь байдаг. Бид ч бас ирээдүйгээ төсөөлдөг шүү дээ. Тиймээс үзэх бүрт хүслээ биелүүлэх тэмүүлэл өгч хурцалдаг кинонуудаа танилцуулъя.
1.The pursuit of Happyness
2008 онд дэлгэцэнд гарч байсан Seven Pounds киноны найруулагч Gabriele Muccino удаах дэлгэцийн бүтээлдээ Уилл Смиттийг ахин тоглуулжээ. Эхнэртээ хаягдсан ядуу залуугийн амьдралын төлөөх тэмцлийг өгүүлэх кино юм.
2. La Famille Belier
Хэлгүй дүлий гэр бүлийн тухай кино. Том охин нь ярьж чаддаг ба гэр бүлдээ нийгэмшихэд нь тусалж хичээлийнхээ хажуугаар жижиг бизнест нь дэм болдог. Охин энгийн биш дуулах чадвартайг хөгжмийн багш нь олж мэднэ. Мөрөөдлөө дагах уу гэр бүлдээ туслах уу гэх асуудал гарч ирнэ. Хэзээ ч дуулахыг нь сонсож байгаагүй гэр бүл нь дэмжих болов уу?
3. Jiro dreams of sushi
2011 онд гарсан уг кино нь өнөөдөр Netflix-н баримтат киноны төрөлд шилдгийн шилдэгт багтаж байгаа. Jiro-ийн мөрөөдөл бол хамгийн төгс суши хийх. Түүний суши аль хэдийн алдартай болсон ч тэрээр төгс суши хийхийг өдөр бүр зорьж мөрөөдсөөр хичээнэ.
4. Secret
Зохиолч гүн ухаан, шинжлэх ухааны салбарын судлаачид сайхан амьдрал руу хөтлөх нууцыг дэлгэнэ. Мөрөөдөл зорилгоо зогсолтгүй сэтгэлдээ буулган нүдэндээ харж түүнийхээ төлөө өдөр бүр тэмцэх тухай өгүүлнэ.
5. The soloist
Хэн нэгний мөрөөдөл биелэх нь заримдаа чамд ч шинийг эхлүүлэх үүдийг нээж өгч болдог. Энэхүү кино нь драмын бүхий л элементүүдийг шингээснээс гадна сэтгэл хөдөлгөм бодит түүхийг өгүүлнэ. THE LOS ANGELES TIMES сонинд сэтгүүлчээр ажилладаг Steve Lopez нэгэн удаа гудамжинд хуурдаж буй Натаниель Аиерс гэдэг орон гэргүй хүнтэй таардаг. Түүнээс хойш Стийв амьдралынхаа мөч бүрийг тэр хуурчийн уран бүтээл, эрүүл мэндэд зориулна.
6. Billy Elliot
Их Британийн хойд зүгийн алслагдмал жижигхэн хотод аав ахтайгаа амьдардаг 11 настай Billy Elliot хүүгийн тухай өгүүлнэ. Тэрээр бүжиглэх хүслээ арай хийн бусдаас нууна. Учир нь бөглүү тэр хотод сонгодог урлаг хөгжөөгүй зөвхөн охид биш хөвгүүд ч балетаар хичээллэх хүсэлтэйг мэргэжлийн багшаас өөр мэдэх хүн бараг байхгүй. Гэхдээ аав нь хүүгийнхээ ирээдүйг төрмөл авьяастай нь хамт төсөөлж, мөрөөдөлд нь хүргэхийн тулд санхүүгийн бэрхшээлтэй тулгарахаас айдаггүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх