Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Салсан хөвгүүнээ яаж мартах вэ?
Юуны өмнө yolo-гийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсъе!
Сайн байна уу? Би 5 жилийн өмнө жирийн эгэл охинд сайн болсон бөгөөд одоог хүртэл сэтгэл дотроо хайрласаар л... Их ухаалаг хөөрхөн охин юм л даа. Бид 2 дажгүй харилцаатай. Гэхдээ түүний нүднээс өөр залууд сэтгэлтэй гэдэг нь шууд харагддаг , бодох тусам зүрх зүсэх шиг л болдог.
ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгний бодол, мэдрэмжийг өөрөөс нь асуулгүйгээр таамаглах нь бодит байдлаас өөр байх тохиолдол бий шүү дээ
Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе! Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа, захидлыг нь анхааран уншлаа.
Өөрийн мэдрэмжээ дахин нэг анхаараад үзээрэй. Тэр охины яг юунд нь татагддаг вэ? Түүнтэй хамт байх нь, харилцах нь чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Түүний нүднээс өөр хүнд хайртай гэдэг нь харагддаг гэсэн байна. Бид хэн нэгний бодол, мэдрэмжийг өөрөөс нь асуулгүйгээр таамаглах нь бодит байдлаас өөр байх тохиолдол бий шүү дээ. Тиймээс өөрийн бодол, таамаглалдаа л эргэлдээд байлгүйгээр бүхнийг тодорхой болгохыг хичээгээрэй. Зориг гарган шийдэмгий байж сэтгэлээ илчлэхэд магадгүй татгалзсан хариу авч, дахин харилцах боломжгүй болох вий хэмээн айж байж болох юм. Хүмүүс хийсэн зүйлдээ бус, хийгээгүй зүйлдээ хожим харамсах нь илүү их байдаг гэдгийг бодоод үзээрэй.
Чамд амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Б.Алтанзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх