Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Өөрийнхөө байдалд дургүй хүрдэг?
Сайн байна уу? Би үргэлж л бусдаас арай илүү байхыг хүсдэг. Гэхдээ яагаад ч юм дандаа хоёрт ордог. Юу ч хийсэн, би өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийхэд хүртэл.
ЗӨВЛӨГӨӨ: Бүх зүйлд нэгдүгээрт жагсахад туслах зөвлөө өгч чадахгүй. Энэ нь ч өөрөө утгагүй хэрэг
Сайн уу? Бидэнд хандан зөвлөгөө хүсч байгаад баярлалаа. Хүний өөртөө тавьж буй хэмжүүр тухайн хүний амьдралд тохиолдож буй үйл явдал, нөхцөл байдлыг харах өнцөг болон хандлагад шууд нөлөөлж байдаг. Бид чамайг бүх зүйлд нэгдүгээрт жагсахад туслах зөвлөгөөг өгч чадахгүй. Энэ нь ч өөрөө утгагүй хэрэг.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх