2020-2024 онд NBA-гийн үнэ цэнэтэй тоглогчид хэн байх вэ?


Д.Түвшинбаяр | YOLO.MN
2019-04-12

Хэн дараачийн үнэ цэнэтэй тоглогч болох вэ гэсэн асуулт NBA сонирхогч хүн бүхэнд бий. Түүнчлэн шинэ рекордуудыг хэн тогтоох вэ гэсэн таамгууд өдрөөс өдөрт ар араасаа гарч байна. Үүнийг дагаад шинэ залуу тоглогчдын хоорондын өрсөлдөөн ширүүсэн улам л гал гарсан тоглолт нэмэгдсээр...

Тэгвэл дараагийн 5 жилд хэн шилдэг нь байх бол гэсэн таамгийг тоглогчдын одоогийн үзүүлэлтэд тулгуурлан хүргэж байна.

2019-2020: Яанис Антитокоунмпо, Милуоки Бакс

Энэхүү жагсаалтад зүй ёсоор таамаглагдах ёстой хүн бол бидний мэдэх Грек мангас Яанис юм.

Тэрээр 211см өндөр 110кг жинтэй бөгөөд Жижиг довтлогчийн байрлалд тоглодог. Түүнчлэн хүчний довтлогч болон холбон тоглогч зэрэг байрлалуудад тоглох чадвартай бөгөөд энэ улиралд тэрээр нэг тоглолтод дунджаар 27 минутыг талбайд өнгөрүүлж байна.

2020-2021: Энтони Дэвис, Нью Орлеанс Пеликанс

Дэвис бол энэ лигийн шилдэг төвийн тоглогч гэдэгт хүн бүхэн санал нэгдэх биз. Түүний замналынхаа турш 27.42 оноо дундчилж байгаа нь Майкл Жордан, Леброн Жеймс нарын ард бичигдэж буй үзүүлэлт юм.

Орчин үед төвийн тоглогчдын хэв маягийг өөр хэлбэрээр харуулж байгаа тэрээр үнэ цэнэтэй тоглогчдын жагсаалтад зайлшгүй орох нь гарцаагүй юм.

2021-2022: Жоел Эмбиид, Филадельфиа 76

"Би энэ лигт хамгийн нэр хүндгүй тоглогч" гэж Эмбийд хэлснийхээ дараагаар 3-р сарын 20-нд  Бостон Селтикс багийн эсрэг 37 оноо, самбараас 22 бөмбөг авалт хийсэн.

Тэрээр NBA-д орсон эхний жилдээ бэртэл аван нэг жилийг өнгөрөөсөн бөгөөд лигт орж ирсэн цагаасаа эхлэн шилдэг оддын хэмжээнд тоглож эхэлсэн билээ. Ахиад 2-3 жил өнгөрөхөд түүнийг зогсооно гэдэг төвийн тоглогчдын хувьд шүдний өвчин болох нь гарцаагүй.

2022-2023: Яанис Антитокоунмпо, Милуоки Бакс

Ахиад л Яанис. Учир нь тэр энэ үед 28 нас хүрсэн байх ба түүний бие бялдар болон оюун санааны хувьд илүү төгс болсон байх магадлалтай юм. Статистик үзүүлэлтийн хувьд 28-аас доош насны тоглогчид илүү үр ашигтай тоглолт үзүүлж байгаа  нь бүртгэгдсэн байна.

2023-2024: Жэйсон Татум, Бостон Селтикс

Шинэ тоглогчийн хувьд тэрээр үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнөөс холуур байгаа ч цаашдаа хамгийн их өсөх магадлалтай байгаа юм. 

Татум 47.5 хувьтай довтолж, 43.4 хувьтай алсын зайн шидэлт хийж байгаа бөгөөд одоогийн Бостон Селтикс багийн тавьж байгаа довтолгооны үүргээс илүү довтлох үүрэг гүйцэтгэдэг.

#Sports