Ном унших дуртай хүн бүрийн зорих кофе шопууд


Сурагчид , оюутнууд , номын хорхойтнуудын хувьд дуртай кофе шопынхоо тухтай буланд  аяга кофе аваад суух нь бүтээмж, санаа сэдлийн үндэс болох нь ч бий. Улаанбаатар хотод олон сонирхолтой интерьер дизайнтай кофе шопууд нээгдэж байгаа бөгөөд аль ч кофе шопд ороод кофе уунгаа хичээл хийх боломжтой. Харин тэдгээр кофе шопуудаас дотроо их, бага ч гэсэн номын сантай кофе шопуудыг онцлон танилцуулж байна.

1. Nitro B

Монголын анхны контейнеруудаас бүтсэн кофе шоп бөгөөд цэлгэр цонхоор харангаа  зөөлөн буйдан дээр кофе шимэн суухад хамгийн тохиромжтой газар юм. Мөн үүдээр ороход л  найрсаг хамт олон таныг угтан авна. Шинэлэг, тухтай орчинд олон сонирхолтой номууд байх ба хоёр давхрын задгай тагт урин дулаан цагт хамгийн тухтай хэсэг юм.

Цагийн хуваарь:

Даваа- Ням: 10.00-21.00

Хаяг: “Blue Sky” зочид буудлын баруун урд талд

2. Caffeine

1000 гаруй ном байгаа гээд төсөөлөөд үздээ. Гайхалтай биш гэж үү. Мөн чимээгүй тухтай орчин, үйлчилгээ сайтай бөгөөд хурал, цуглаан, арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол та энэ газрыг зориорой.

Цагийн хуваарь:

Даваа- Ням: 9.00-21.00

Хаяг: СБД, Багшийн дээдийн “Аз хур” номын дэлгүүрийн хоёр давхарт

3. Coffee Esperanto

Амар амгалан, тав тухтай орчны зэрэгцээ өдрийн цагаар кофений анхилуун үнэр, намуухан хөгжимд ном уншин суух дуртай хүмүүст хамгийн тохиромжтой газар. Мөн олон сонирхолтой номуудтай.

Цагийн хуваарь:

Даваа- Баасан: 7.00-01.00

Бямба: 8.00-1.00

Ням: 8.00-2.00

Хаяг: Энх тайвны гүүрээр урагшаа даваад “Милая”-гийн баруун талд

4. Ziferflat

Хамгийн түрүүнд та эхлээд өөрийн орж ирсэн цагаа бичүүлээд “Циферблат”-д байх хугацаандаа цай, кофе, жигнэмэг хязгааргүй ууж идэх боломжтой. Нэг цагийн  төлбөр том хүн  7200₮ оюутан , сурагчид үнэмлэхээ үзүүлээд 6,000₮. Та кофегоо захиалаад Циферблатд байх хугацаандаа  энэхүү кофе шопын номын сангийн ховор хуучны номуудаас хүссэн номоо уншиж, хичээл хийж, найзуудтайгаа  төрөл бүрийн хөлөгт тоглоомуудаар хамтдаа тоглож , гаднаас хоолоо авчраад, эсвэл захиалан идэж, зохион байгуулагдаж буй гар урлалын сургалт, төрөл бүрийн лекц, амьд хөгжмийн тоглолт, клубуудын уулзалтууд гээд л хүссэн аль ч арга хэмжээнд оролцох боломжтой юм.

Цагийн хуваарь:

Даваа – Ням:  10.00-22.00                             

Хаяг: Өргөө 2 кино театрын эсрэг тал, Спортын төв ордны хажууд Монголын залуучуудын холбоо гурван давхарт

5. Atlas Coffee Shop

Энэхүү кофе шопд хурал цуглаан, клуб, группүүдийн уулзалт хийж ном уншихад  хамгийн тохиромжтой газар юм. Учир нь энд ирснээр та Book room, Movie room, Business room, Smoking room-ийн аль нэгд тухлан сууж амт чанартай кофегоор үйлчлүүлэх боломжтой.

Book room- Хамгийн сонирхолтой, тренд болж байгаа ном сэтгүүлүүдийг уншиж суух боломжтойгоос гадна дуу чимээ багатай орчинд хичээл, гэрийн даалгавраа хийж суухад тохиромжтой.

Цагийн хуваарь:

Даваа – Ням:  09.00-21.00

Хаяг: Салбар 1- СБД 1-р хороо Шонхор товер, ATLAS Coffee shop

          Салбар 2- БГД 13-р хороо Ардчиллын өргөө ATLAS coffee shop

6. Jack’s Coffee

Үүдээр нь ороход л найрсаг хамт олон, тухлаг орчин таныг угтах болно. Хэдийгээр талбайн хэмжээ бага ч энд та хүссэн цагаараа  чимээгүй орчинд сууж хичээл хийж бяцхан номын сангаас ном унших боломжтой бөгөөд 100 хувь Арабика соортын үрийг Монголдоо хуурч савлан шинэхэн аагтайгаар нь хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаагаараа онцлогтой.

Цагийн хуваарь:

Даваа – Ням: 09.00-21.00

Хаяг: Улаанбаатар чуулгын залгаа “Hub Innovation” center 1 давхарт

7.Tatuka Bakery

Шууд л амтат бялууных нь амт тагнайд мэдрэгдэж байна.Бэйкэри болон кофег хослуулсан тус газрын кофены өвөрмөц амт, тансаг чанар нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг аж. "Өглөө бүр шинэ амттан" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нэр төрлийн сонголтыг үнийн өөр өөр төвшинд хэрэглэгчдэд санал болгодгоороо бусдаас ялгардаг.Мөн номын сантай ба та өөрийн хүссэн номоо уншиж , хичээл хийж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой.

Цагийн хуваарь:

Даваа – Ням: 09.00-00.00

Хаяг: Салбар 1- ХУД 19-н үйлчилгээний төвийн урд Атлантис төвийн 1 давхарт

          Салбар 2- МУИС-н 5-р байрны зүүн хойно

8. Story Hub Mongolia

 Энэхүү кафед бүх насны хүмүүст зориулсан англи хэл дээрх олон номууд байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт ирж ном уншиж , тоглоом тоглож болох тохилог орчныг бүрдүүлсэн юм. Өдөр бүр “Хүүхэд залуучуудад зориулсан ярианы клуб” , “Англи хэлний киноны орой” зэрэг  олон үйл ажиллагаанууд зохиогддог бөгөөд гадаад хүмүүс ихээхэн үйлчлүүлдгээрээ онцлогтой.

Цагийн хуваарь:

Даваа-Бямба: 09.00-21.00

Ням- Амарна

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл өргөн чөлөө, Хүннү гудамж, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд “EDU CAMPUS” төвийн 5 давхарт

9. Bean Tree

Энэ кофе шопд аяга кофе аваад өдөржин суусан ч болохоор. “Бид кофе биш хайр зардаг” гэж хэлэх дуртай тус газрын үйлчлэгчид тун ч эелдэгхэн. Түүнчлэн номын сантай бөгөөд солонгос, монгол, англи хэлний сонголттой.Тиймээс та ном уншиж , хичээлээ хийх бүрэн боломжтой.

Цагийн хуваарь:

Даваа –Бямба: 08.00-21.30                         

Ням: 14.00-20.00

Хаяг: БЗД, Зүүн дөрвөн зам, 13-р хорооллын автобусны буудал, Кемпински зочид буудлын замын эсрэг талд, Суман Плаза 1 давхарт.

10. Cafe Camino

Дотроо 2 давхар, модон ширээтэй, хүн ихээр холхиод байдаггүй энэхүү кофе шопд чимээгүй тайван орчинд хичээл хийх боломжтойгоос гадна олон сонирхолтой номуудтай номын сантай.

Цагийн хуваарь:

Даваа-Баасан: 08.00-21.00

Бямбa: 10.00-21.00

Ням: Амарна

Хаяг: Хүнсний 20, Мөнгөн завъяагийн ард

#Номтой_Кофе_Шоп