The “Banana Monkeys” гэгдэх япон охидын хамтлаг фэнүүддээ зориулан баннтай усанд суусан зургаа авахуулан тэр усаа зарахаар шийджээ.
Хамтлагийн гишүүд болох Tenka nо Chanyuki болон Asuka Rei нар усныхаа өнгийг нил ягаан болгон оржээ.
Тэд уг баннтай усаа лонхонд хийн албан ёсоор борлуулсан байна.
Нэг лонхтой усны үнэ 100,000 иен буюу монгол мөнгөөр 2,300,000₮ юм.
Хамтлагийн төлөөлөгчид усыг яагаад ийм үнэтэй байгаад тайлбар хийхдээ “Усанд будаг оруулахад хэрэглэсэн нунтаг үнэтэй байсан учир ийм үнэтэй байгаа" гэж мэдэгдсэн юм. Ус маш цэвэрхэн болохоор дуртайгаараа хэрэглэж болно “ууж ч болно” хэмээн хэлсэн байна. Мөн энэхүү усыг аваад усанд орсноор хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж хэлжээ.
Энэ нь тэдний хачирхалтай үйлдэл хийж байгаа анхны тохиолдол биш юм. Тэд өмнө нь фэнүүдээ үнэсэж, массаж хийж өгөх үйлчилгээ хүртэл гаргаж байсан. Гэвч энэ нь ихээхэн шүүмжлэл авчирчээ.
Доорх бичлэг дээр хэрхэн усаа бэлдэж байгааг тайлбарлаж байна.
Эх сурвалж: https://www.koreaboo.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх