Хэзээ ч чинийх болохгүй хүнд дурласан сэтгэлээ тайтгаруулах 10 арга


YOLO.mn | YOLO.MN
2019-03-25

Хайр дурлал бол энэ дэлхий дээрх хамгийн ариун нандин мэдрэмж. Нөгөө талаас хүнийг хамгийн балмад болгож ч чадах зүйл гэнэ шүү. Учир нь зүрх сэтгэл дурлаж хайрласан л бол тэр хүнийг өөрийн болгох боломжтой эсэхийг үл хамааран тэмүүлэн шаналдаг. Сэйж сэтгүүлд дурдсан судалгаанд нэг талын дурлал буюу хэн нэгэн ганцаараа тээж буй дурлал нь тухайн хүний романтик дурлалын төсөөлөл болохоос бус жинхэнэ хайр байдаггүй гэнэ. Ийм дурлалтай учирсан хүн сэтгэл хангалуун бус, ичсэн, бүтэлгүйтсэн, өөрийгөө доогуур үнэлсэн зэрэг шинжтэй болж эхэлдэг ажээ.

Өсвөр залуу үеийнхэнд энэ төрлийн хайр дурлал элбэг тохиолддог. Ямар ч туршлагатай хүнийг барьц алдуулдаг энэ дурлалд аль болох бага шархлах аргыг одоо та бүхэнд хүргэе.

1. Шаналалтайгаа тэмцэх хэрэггүй

Дурлаж сурсан, сураагүй хүн гэж ялгах аргагүй, бүгд л барьц алддаг. Зөвхөн дурлал гэлтгүй санасан бодсон, итгэж найдсан, хүсч тэмүүлсэн ямарваа зүйлд бүтэлгүйтсэн бол энэ тохиолдол зүрх сэтгэлийг чинь өвтгөхөө болих хүртэл жаахан хугацаа олгох нь зүйтэй. Хүн амьдралынхаа турш ядаж нэг удаа ийм шалгууртай нүүр тулахад илүү ухаалаг, тэвчээртэй болдог. Эцэст нь яадаг ч байсан чиний энэ их хайрыг амсах хувьтай нэгэнтэй учрахдаа л учирна.

2. Хамаг бүхнээ тавиад туучихаас зүрхээ хамгаал

Түүнтэй чи хэдий удаан зууралдана, энэ бүхнийг дуусгах төдий чинээ хэцүү байх болно. Түүнийг найзын төдий гэж өөртөө итгүүлэх гэж оролдох тусам түүнийг өөр хүнтэй болох үед улам их шархлахын нэмэр. Түүнээс хэтэрхий их хамааралтай байдгаа больж, хил хязгаарыг тогтоох нь чамд л тустай.

3. Өөрийгөө шархлуулж болох нөхцөл байдлаас аль болох зайлсхий

Хэрэв чи өөрийгөө бэлэн биш гэж үзвэл түүнийг хайртай хүнтэйгээ хамт байхад зэрэг нөхцөл байдалд түүнтэй тааралдахаас зайлсхийвэл зохино.

4. Түүнтэй холбоотой зүйлсээс аль болох зайлсхий

Үүний тулд:

  • Түүний сошиал экаунтыг шалгахаа зогсоо
  • Дагахаа зогсоох /unfollow/ зэргээр түүний мэдээлэл харагдахгүй байх нөхцөл бүрдүүл
  • Түүнтэй дундын найзтай болох хэрэггүй
  • Гарцаагүй нөхцөл байдал л биш бол түүний болон түүний дурлалт хүнтэй таарах газар очих хэрэггүй
  • Түүнд зориулмаар байгаа эрч хүчээ өөр бүтээлч зүйлсэд зарцуул

5. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч гарц хайхаа зогсоо

Амьдралд заримдаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч юмс үзэгдлийг байгаа чигээр нь хүлээж авах нь хамгийн сайн сонголт болох нь бий. Болж бүтэхгүй зүйлсэд гарц гаргалгаа хайсаар хамгийн чухал зүйлдээ анхаарч чадахаа больж мэдэх юм шүү. Хайртай хүн чинь хэзээ ч чинийх болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү гэдгийг ойлгож байна. Үнэхээр болж бүтэхгүй л юм чинь өөрийгөө зовоохоо болиод амьдралаа үргэлжлүүлбэл яасан юм бэ?

6. Ая тухтай байдлаа хангахыг хичээ

Уйтгар гунигтай үед чинь эерэг хандлагаар чиний байдлыг өөрчлөх найз нөхөд байж л байдаг даа. Хэн нэгэнтэй хуваалцахгүй бол сэтгэлийн дарамт чинь нэг л мэдэхэд сэтгэл гутрал болчхож мэднэ.

7. Гарч болзоонд яв

Энэ нь цагаа олоогүй санал юм шиг сонсогдож болох ч хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй үед амьдралыг арай өөр нүдээр харахад шинэ болзоо тусална. Жинхэнэ хосоо олчхыг ч үгүйсгэхгүй юм шүү. Хамгийн найдвар тасарсан үедээ хүн хүссэнээ өөрийн болгодог гэдэг үг ч бий.

8. Энэ харилцаа бүтлээ ч тийм их сайхан зүйл болохгүй гэдгийг ухаар

Нэг үгээр хэлбэл чиний хайрладаг шиг чамайг хайрлахгүй нэгэнтэй дотнослоо гэхэд маш урт удаан хугацаанд чи л зовно гэсэн үг. Үүнээс чи өөрийгөө эртхэн авран хамгаалж яагаад болохгүй гэж?

9. Өөрийгөө гоочлохоо боль

Ичих, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, бүр гэм буруутай мэт мэдрэх зэрэг сөрөг мэдрэмжийг хүн бүтэлгүй хайраас хүртдэг байх нь. Үүнээс зайлсхийх анхны алхам бол өөрийгөө шүүж гоочлохоо зогсоох явдал юм.

10. Өөрийгөө хайрла

Хэн нэгний төлөө хамаг бүхнээ зориулж байхдаа ч өөртөө цаг зав гаргаж байгаарай. Энэ нь бүтэлгүйтэл, өөрийгөө голох үзлээс хамгаалж өөртөө итгэх итгэл бий болгодог.

Эцсийн дүгнэлт

Дурласан нэгэн чинь чинийх болохгүй нь тодорхой болсон бол түүнийг “явуулах” хэрэгтэй. Үгүй бол илүү их шаналал амссаар байх болно гэдгийг ухаараарай. Өөрийгөө татаж авснаар жинхэнэ гайхалтай харилцаа үүсгэх хэн нэгэнд орон зай үлдээж чадна.

Эх сурвалж: humanityworld.me

#Love #Бүтэлгүй_Дурлал