Нийслэлийн хүүхдийн холбоодын анхны нэгдсэн чуулга уулзалт боллоо


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-03-16

Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн холбоодын чуулга уулзалт энэ сарын 14нд амжилттай болж өнгөрлөө. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн холбооноос санаачлан зохион байгуулсан уг чуулга уулзалт хүүхдийн холбоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээлэл хүргэх, эвлэлдэн нэгдэх зорилготой хэмээн зохион байгуулагчид тодорхойлж байв.

Чуулга уулзалтад Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мөн дүүргүүдийн Салбар холбоодын 200 гаруй хүүхэд оролцож, хүүхдийн хөгжил, оролцоо, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар болон нийслэлийн хүүхдийн холбооны шинэчилсэн дүрэм журам танилцууллаа. Мөн энэ үеэр Нийслэлийн Хүүхдийн холбооны гишүүдийн үнэмлэх гардуулах ёслол болж 2019 он Хүүхдийн холбооны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөх, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

 

#Хүүхдийн_Холбоодын_Чуулга_Уулзалт