Дуулах дуртай залууст зориулсан “Open Mic” нээлттэй өдөрлөг бямба гараг бүр болдог


Б.Мишээл | YOLO.MN
2019-03-06

Өнгөрсөн бямба гарагийн /2019.03.02/ “Нээлттэй микрофон” өдөрлөг үр өгөөжтэй, дуу хуураар цалгисан гайхалтай уур амьсгалд болж өнгөрлөө. “Нээлттэй микрофон” хэмээх арга хэмжээ 7 хоног бүрийн бямба гарагт бүр болдгийг та мэдэх үү? Дуулах сонирхолтой, өөрийн дуу хоолойг бусдад түгээх хүсэлтэй залуус хуран цугладаг уг өдөрлөг зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш 10 жилтэйгээ золгожээ.

“Open Mic” буюу “Нээлттэй микрофон”-ыг зохион байгуулагчдын зорилго нь өсвөр, залуу үеийнхний нуугдсан авьяасыг нээх, олны өмнө өөрийгөө илэрхийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн халуун дулаан, баяр хөөртэй нөхөрлөлийг бий болгох явдал ажээ. Тэд үүнийг Монголынхоо залуусын төлөө сайн дурын үндсэн дээр эвлэлдэн зохион байгуулсаар ирсэн гэнэ.

Энэхүү арга хэмжээ насны хязгааргүй, бүх хүнд нээлттэй бөгөөд хүссэн хүн нь ая аа аваачиж өгөөд л “Open mic”-ийн тайзан дээр дуулах боломжтой юм. Мөн хараалын үгтэй дуу дуулж болохгүйг анхаарна уу

Та бүхэнд арга хэмжээнд тайзан дээр дуулсан хүүхдүүдийн зургаас сонирхуулъя.

#Open_Mic #Нээлттэй_Микрофон