YOLO зөвлөмж: Хумсыг тэжээлээр хангах ШИЛДЭГ 10 АРГА


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-02-12

Охид зөвхөн нүүр будалт төдийгүй маникюр, педикюртээ ч их анхаардаг болсон. Гэвч үргэлж маникюрт орох нь хэтэвчин дэх мөнгөнд халгаатай төдийгүй хумс гэмтэх ч тохиолдол бий. Иймд бид гэрийн нөхцөлд хумсныхаа өнгийг сэргээж, тэжээл өгөн яг л гелин хумс шиг урт, бат бөх болгох зөвлөгөөг хуваалцаж байна.

1.    Витамин E

Витамин Е нь хумсны эргэн тойрон дахь арьсыг зөөллөж, хумсанд тэжээл өгөн ургалтыг дэмжинэ. Витамин Е-г хусныхаа толион дээр өдөр бүр түрхэж хэрэглэнэ.

2.    Кокосын тос

Кокосын тос нь сайн антиоксидант учраас чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хумсыг хамгаална. Мөн маш сайн бактерийн эсрэг ба антиген шинж чанартай байдаг. Хумсандаа массаж хийх байдлаар түрхэнэ.

 

Алимны цуу хумсыг чангалж бат бөх болгон ургалтыг дэмждэг. Нэг халбага цууг нэг аяга халуун усанд хийж, хэдэн минутын турш хумсны толиог арчих хэрэгтэй. Хэрэв та үр дүнд сэтгэл хангалуун байхыг хүсэж л байгаа бол өдөр бүр үүнийг давтах хэрэгтэй.

4.    Цайны модны тос

Цайны модны тос нь маш хүчтэй ариутгах, мөн мөөгөнцрийн эсрэг бодис юм. Цавуулаг тосыг дусаагуураар хоёр дуслыг дусааж, хэсэг хугацаанд байлгаад цэвэрлэж авна.

5.    Нимбэгийн шүүс

Нимбэг витамин С-гээр баялаг тул энэ нь коллагеныг түргэсгэж, хумсны толиог бат бэх болгодог. Нимбэгэнд агуулагддаг альфа-гидроксин нь хумсан дахь бичил хагарлыг эмчилдэг ажээ.

Нимбэгний талыг шахаж, 1 аяга халуун бүлээн устай хольж, 5-10 минутын турш гараа дүрнэ.

6.    Оливийн тос

Энэ тос хумсыг чийгшүүлж, тэжээлээр хангахад онцгой сайн. Витамин Е-гийн агууламж өндөр тул хумсны гэмтлийг засаж, өсөлтийг нь өдөөдөг.

Хөвөнтэй модонд уусган хумсандаа түрхэж 5-10 минутын турш массаж хийнэ.

7.    Өндөгний шар ба зөгийн бал

Өндөгний шар нь А амин дэм, өөх тосны хүчил ихтэй бөгөөд нимгэн, хэврэг хумсыг бэхжүүлж, эргэн тойрны арьсыг зөөлрүүлж, чийгшүүлнэ. Илүү өндөр түвшинд хүрэхийн тулд мөөгөнцрийн эсрэг чанартай зөгийн бал нэмнэ.

Зөгийн балны ½-г нэг өндөгний шартай хольж хутган хумсандаа түрхэж 15 минут байлгаад угаана.

8.    Маалингын тос

Маалингын үрийн тосонд тосны хүчил, ашигт малтмал, антиоксидантууд баялаг бөгөөд хумсны ургалтыг хурдасгахад үр дүнтэй. Маалингын тосыг хумсандаа түрхэн, массаж хийнэ.

9.    Бүйлсийн тос

Бүйлсний тос нь А, В, Е витамины агууламж өндөртэй бөгөөд чийгшүүлж, арьсыг зөөлрүүлдэг.

Хумс болон эргэн тойрны арьсандаа түрхэн 2-3 минутын турш массаж хийнэ

10.  Жожоба тос

Жожоба тос хэд хэдэн төрлийн тосны хүчил, антиоксидант, витамин, эрдэс бодис агуулдаг учраас хумсыг илүү бат бэх, зузаан болгодог.

Хумсныхаа толионд жожоба тосыг халуунаар нь түрхэж, эргэн тойрны нь арьсанд 2-3 минутын турш массаж хийнэ.

Эдгээр аргуудыг туршиж үзсэнээр таны хумс бат бэх, гайхалтай урт ургах болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж аливаа зүйлийг нэг хоёр удаа хэрэглэж үзээд үр дүнг мэдэрнэ гэж үгүй. Иймээс төгс үр дүнд хүрэхийг хүсэж байвал өдөр бүр хэрэглээд үзээрэй.

#BeautyHacks