Япон улсад болох “Токио 2020” олимп болон паралимпийн зохион байгуулагчид тус олимпийн дүрэмт хувцсыг байгальд ээлтэй буюу дахин боловсруулсан материалаар хийхээр төлөвлөжээ. Уг материал олимпын тоглолтод тэсвэртэй байх болно гэдгийг ч онцолсон байна.
Японы спортын брэнд хувцасны дэлгүүр олон нийтээс 30000 ширхэг спорт хувцасны хандив авч энэхүү үйл ажиллагаанд зориулж байгаа аж. Учир нь "Asics Reborn Wear Project" (ARWPJ) хэмээх төсөл эдгээр полиэстр материалуудыг цуглуулан уг олимпын хувцсыг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа юм.
Энэ жилийн нэгдүгээр сарын 24-нээс тавдугаар сарын 31-ний хооронд спортын хувцас цуглуулах хайрцаг Япон улсын “Aссикс” хэмээх компанийн дэлгүүрийн салбарууд болон бусад спортын жижиглэн худалдаа эрхлэгчдийн дэлгүүр, спортын тэмцээнүүдийн дэргэд нээлттэй байх болно.
Үүнтэй холбогдуулан "Ассикс" компаниас "Тогтвортой байдал, спортыг дэмжих зорилгоор ARWPJ-төслийг хэрэгжүүлж, “Токио 2020” олимпын болон паралимпийн наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах болно" хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: cnn.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх