"Гүнжийн өдрийн тэмдэглэл 3" киноны талаар Энн Хэтэвуэй ам нээлээ


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-01-28

2017 онд "Гүнжийн өдрийн тэмдэглэл 3" киноны зохиол бичигдсэн талаар  мэдээлэл гарч байв. Уг кинонд Лана Томас, Лили Москович, Кларрисе Реналди болон Энн Хэтэвуэй зэрэг жүжигчид тоглосон хэмээн эх сурвалжууд өмнө мэдээлж байв.

Жүжигчин Энн Хэтэвуэй нэгдүгээр сарын 24-нд болсон "Watch What Happens" шоуны үеэр “Гүнжийн өдрийн тэмдэглэл 3" киноныхоо талаар ярихдаа "Киноны зохиол аль хэдийнээ бэлэн болчихсон. Та бүхэн энэ кинонд хайртай шиг бид ч бас маш их хайртай. Төгс төгөлдөр биш л бол бид үүнийг хийхгүй байх байсан. Бэлэн болтол нь ямар нэг тодорхой зүйлийг хэлж чадахгүй нь. Гэхдээ бид бүхэн хичээн ажилласаар байгаа" хэмээжээ.

Өсвөр насны охидын гүнж гэж болох Энн Хэтэвуэйн тоглосон "Гүнжийн өдрийн тэмдэглэл 1" кино 2001 онд гарч, үүний дараа 2-р анги болох  "Ханхүүгийн эрэлд" нэрээр 2004 гарч байв.

Анхны ангиасаа 15 жилийн дараа уг кино хэрхэн өрнөх бол?

Эх сурвалж: www.Elle.com

#Movie, #HollywoodStars