Жастины хуриманд Селена ирэх үү?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-01-16

Өсвөр насныхны шүтээн дуучин Жастин Бибер (Justin Beiber) болон модель Хейли Болдуин (Hailey Baldwin) нар ирэх сарын 28-нд гэрлэх нь тодорхой болжээ.

 Өнгөрсөн оны долдугаар сард сүй тавьж буйгаа зарласан залуу хос маань гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хуримаа хийх юм байна.

“Жастин Хейли нарын хувьд гэрлэлтээ батлуулчихсан учраас яарах зүйл байхгүй. Гэхдээ тэд хайрладаг, дэмждэг хүмүүстэйгээ баярт мөчөө хуваалцах гэж байгаадаа баяртай байгаа” хэмээн хосын ойрын эх сурвалж мэдээлжээ.  (Эх сурвалж: PEOPLE)

Харин энэ хуриманд Селена ирэх болов уу, хэмээн фэнүүд нь ихэд сонирхож байна.  Учир нь Селена, Жастин нар 2010 оноос 2015 он хүртэл үерхсэн бөгөөд 2017 онд дахин уулзаж байлаа. Тэд сэтгүүлчдийн дуранг үл анзааран хамтдаа зугаалж, цагийг хамт өнгөрүүлж байсан нь бусдад эргэн нийллээ гэх хардлагыг төрүүлээд байсан юм. Гэвч тэдний хувьд харилцаагаа сэргээх нь амаргүй байсан бололтой. Удалгүй Жастин Хейлитэй  сүй тавьжээ. Ийнхүү Селена Жастин нарыг найзуудын харилцаатай үлдсэн хэмээн таамаглах олон хүмүүс байдаг аж.

ЖАСТИН ХЕЙЛИ НАР АНХ 2009 ОНД ТАНИЛЦСАН

Жастин Хейли нар 2009 онд “The Today Show” дээр танилцаж найзууд болжээ. Харин 2011 онд Хейли аавтайгаа “Never Say Never”-ийн нээлтэд оролцсон байна. Үүнээс хойш залуу хос хамтдаа олон нийтийн газруудад харагдаж, үерхдэг гэх хардлагыг фэнүүддээ төрүүлээд байсан ч Жастины зүгээс “найзууд” гэх тайлбар хийж байсан удаатай. Харин 2015 онд Селенагаас салсныхаа дараа Хейлитэй хайр сэтгэлийн холбоотой болж жил орчим үерхээд салсан. Гэвч 2018 онд харилцаагаа дахин сэргээж нэг сар гаруйн хугацаанд үерхээд сүй тавьсан байна. Мөн Канадад 5 сая америк долларын үнэтэй байшин худалдаж авсан бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард сүмд гэрлэлтээ батлуулсан гэх цуурхал гарсан юм.

#HollywoodStars