Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг. Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос боломжийг олж ашигладаг хэмээн У.Черчилл хэлсэн байдаг. Энэ үгийг санагдуулам нэгэн залуу бүжигчинтэй ярилцлаа. Тэрээр Монголд K-поп бүжгийн төрлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хичээж буй Э.Энхсаруул хэмээх бүжигчин.
YOLO: Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэбилэгийн Энхсаруул гэдэг. Би “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 11-р ангид сурдаг. K-поп урсгалын бүжиг сонирхдог.
YOLO: Хэзээнээс бүжиглэж эхэлсэн вэ?
-Ойролцоогоор хоёр жил болж байна.
YOLO: Яагаад K-поп урсгалыг сонгох болсон вэ?
-Багаасаа урлагийн гэр бүлд өссөн болоод ч тэр үү дуулж бүжиглэх дуртай хүүхэд байсан. Манай эгч K-поп сонсдог болохоор анх эгчийгээ дагаж энэ урсгал руу орсон. Cолонгос хүмүүсийн хичээл зүтгэл, сэтгэлгээ, хэв маяг нь их таалагдсан. Би тэр хүмүүсийн шаргуу хөдөлмөр ч зан чанараас нь өөртөө хэвшүүлж байгаа.
YOLO: Үлгэр дуурайлал авч хүндэлж явдаг хүн?
-Үлгэр жишээ авдаг гэхээс илүү хамгийн ойр байгаа аавыгаа хүндэлж, сайхан чанаруудыг нь дуурайж авахыг хичээдэг. Жишээлбэл өглөө эрт босох, хүнийг хүндлэх, өөртөө итгэх итгэл гэх мэт миний аавд сайхан чанар их бий.
YOLO: Гэр бүлийн чинь талаар сонирхвол? Аавыг чинь “Дижитал” хамтлагийн дуучин гэж сонссон.
-Тиймээ. Манай гэр бүл 7 хүүхэдтэй. Би айлын 3 дахь нь. Аавыг маань дуучин Эрка гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Ээж бас урлагийн авьяастай хүн. Үргэлж бид нарт тусалж дэмждэг.
YOLO: Найз охин байгаа юу?
-Байхгүй ээ. Одоохондоо өөртөө илүү анхаарч, өөрийгөө хөгжүүлэх гээд явж байна даа \инээв\
YOLO: Хамгийн анхны гарч байсан том тайз чинь?
-Сургуулийнхаа 25 жилийн ойгоор “Жороон жороо” монгол бүжгийн гоцлол бүжиглэсэн. Тэр миний анхны том тайз. Түүнээс хойш хэд хэдэн тайзан дээр гарсан байна даа. /инээв/
YOLO: Чамайг хүмүүс “Perfect Dance” шоунд орсноор илүү сайн мэдэх байх. Тэр үеийнхээ тухай дурсвал?
-Тэр үед би анх K-поп сонсож эхлээд “Домогт аялгуу” хамтлагтай оролцож байлаа. Саяхан тэр бичлэгээ үзэхэд би үнэхээр түүхийгээрээ байсан байна лээ. Тэмцээнд оролцож байсан Энхсаруулаас одоогийн Энхсаруул нилээд хэдэн шат ахисан гэж боддог шүү.
YOLO: “The core studio”-г тодорхой танилцуулаач.
-K-поп хамтлагийн бүжиг дууг коверлодог сонирхол нэгтэй хүүхдүүд хамтарч байгуулсан хамтлаг. Одоо бид нар илүү ихийг хийе гэж ярилцаад олон урсгалын бүжгийг тус тусдаа бүжиглэх гэж байгаа. Ямар ч байсан эхлэлийг нь тавьчихсан болохоор үргэлжлүүлээд их зүйл хийнэ гэсэн зорилготой.
YOLO: Урлаг чамайг хэрхэн өөрчилж байна вэ?
-Хэрвээ би урлагт дурлаж бүжиглээгүй бол одоо хүртэл чадах зүйлгүй, өөрийгөө олоогүй нэгэн байх байсан. Харин урлагийн амьдралд орсноороо өөрийгөө нээж, чаддаг зүйлтэй болсон байна.
YOLO: Өөрөө сургалт явуулдаг гэсэн. Үүнийхээ талаар товч танилцуулаач.
-Өөрийнхөө сурч мэдсэн K-поп эрэгтэй эмэгтэй хамтлагуудын бүжгээс зааж өгч, дан ганц заахаас гадна хөдөлгөөний эвсэлтэй болгохын тулд түлхүү ажилладаг. Сонсдог шүтдэг хамтлагийнхаа бүжгүүдийг сурахыг хүссэн хүүхдүүдийг дэмжихийг хичээдэг.
YOLO: Гаргасан амжилтаасаа дурдвал?
-“K-pop World festival 2018” тэмцээний 3-р байранд орсон. K-поп соёлын өдөрлөгийн тэмцээнд “Confire” хамтлагтай ороод 2-р байр эзэлсэн гэх мэт олон тэмцээний шилдэг болж байсан.
YOLO: Өөрийнхөө хэлэх дуртай үгээс хуваалцаач.
-Зуун хувь бүтэхгүй ажил байсан ч хийгээд л үзэхэд туршлага үлддэг гэж өөрийгөө зоригжуулдаг.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Өсвөрийн сэтгүүлч Д.Нямхандын хамт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх