"Итгэл Найдвар Хайр" төрийн бус байгууллага нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд ЕБС-ийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын ажил хийх хүсэл сонирхолтой сурагчдыг гишүүнээр бүртгэх элсэлтийн ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн Улаанбаатар бүрэн дунд сургууль дээр 13 цагт эхэлнэ. Гишүүнчлэл олгох уг өдөрлөгт ирсэн хүүхэд залууст тус төрийн бус байгууллагынхан сайн дурын үйл ажиллагааны давуу тал болон байгууллагын цаашдын үйл ажиллагааг танилцуулах юм.
"Итгэл найдвар хайр" нь өсвөр насныхны нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхийн зорьдог сайн дурын ажлууд зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага 2018 онд
байгуулагдсан бөгөөд тэдний анхны ажлаа "Бяцхан зүрхэнд шинэ жил бэлэглэе" нэртэйгээр зохион байгуулж Хан-Уул дүүргийн 7-р хороонд байрлах өнчин хүүхдийн асрах газарт очиж концерт тоглон хүүхдүүдэд бэлэг өгсөн байна.
Тэд удахгүй Хан-Уул дүүрэгт байрлах ганц бие хөгшин настай хүмүүст туслахаар бэлдэж байгаа ажээ. Иймд манлайлагч залуучуудаас суралцах, үлгэр дууриалал авах, бусдад туслах хүсэлтэй хүүхэд залуусыг оролцохыг уриалсан байна.
Холбоо барих утас: 80067155 , 91650719
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/faithhopeloveubu/
Эвент: https://www.facebook.com/events/2281471828796372/?ti=icl
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх