“Монголын Оюутны Хөгжлийн Зөвлөл”-өөс санаачлан нийслэлийн шилдэг 100 сурагч шалгаруулах хандлага мэдлэгийн уралдаан зарлажээ. Их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж буй шилдэг сурагчдыг шалгаруулах уг төсөлд нийслэлийн төгсөх ангийн сурагчдыг хамруулах юм. Хамрагдах хүүхдийн тоо хязгаартай бөгөөд эхний бүртгүүлсэн 2000 сурагч хамрагдах боломжтой ажээ.
Төсөлд хамрагдсан нийт сурагчдыг монголын шилдэг багш нарын бүрэлдэхүүнтэй 6 сургалтад суух боломжоор хангах ба шилдэг 100 сурагчийг тэдний дундаас шалгаруулах юм.
Энэхүү боломжийн төлөө өөрийгөө сориод үзээрэй.
Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх